"Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өгсөн" гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Уг байршлын дулааны шугамын шинэчлэлийн ажлыг өнгөрсөн долдугаар сарын 15-наас эхэлсэн ч хоёр сар гаруй үргэлжилж, орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарлаад байсан юм. Баасан гарагт есдүгээр сарын 30-нд халуун ус, дулаанаар хангана гэж мэдэгдсэн билээ.

Техник импорт компаниас 10 дугаар хороолол хүртэлх 11г,д дулааны магистрал шугамыг шинэчилснээр Улаанбаатар хотын дулааны алдагдал 5-15%-аар буурна, 12 давхар, нэг орцтой, 80 орон сууц, 6,200 орчим хэрэглэгч шинээр техникийн нөхцөлд холбогдох боломжтой гэж тооцоолжээ.