Худгийн гудамжны авто замаас Хангай хотхон хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр болжээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Худгийн гудамжны авто замаас Хангай хотхон хүртэлх авто замыг маргааш буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.