Монголын Ардчилсан Холбооны анхны дарга С.Зоригийн бусдын гарт амиа алдсан өдрийг тохиолдуулан өчигдөр МоАХ, АН, МАН-ын төлөөллүүд түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөсөн билээ.

Тэгвэл нар жаргаж, орой болсон хойно УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар болон өөрсдийгөө Иргэний Зориг-Ногоон Намын гишүүд гэж нэрлэсэн хэсэг үл таних хүмүүс С.Зоригийн хөшөөний өмнө цугларав.

 

Ингээд Хятад ёсоор цаасан дэнлүү асаан, тэнгэрт хөөргөсөн юм.

 

Мөн хамгийн жигшүүртэй нь намынхаа нэр, лого бүхий ноосон ороолтыг С.Зоригийн хөшөөний хүзүүнд ороон, зургийг нь авчээ.

26 жилийн хугацаанд С.Зоригийн хөшөөнд ийм хүндэтгэлгүй хандаж байсан удаа үгүй билээ. Харин ИЗНН-ынхан гэгчид талийгаачийн хөшөөг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг бурантагтай тэмээний хөшөө шиг дорд үзсэн нь хачирхалтай.

 

Б.Миша

sonin.mn