“Улаанбаатар төмөр зам” ХНН нь эрчим хүчний нүүрс, бензин шатахуун, үр тариа, цемент зэрэг улс орны бүтээн байгуулалт, хүн ардын амьдралд нэн чухал ачааг тасралтгүй шуурхай тээвэрлэх нийгмийн хариуцлага хүлээдэг.

Намрын ургац хураалтын ид үед ургацын тээвэрт шаардлагатай вагон хангалтыг цаг хугацаанд нь хийж шуурхай тээвэрлэхэд УБТЗ онцгой анхааран ажиллаж байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар 2,213 вагон 125,995 тонн ургац тээвэрлээд байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.