Мэргэжлийн сургалтын байгууллагад суралцаж төгсөөгүй иргэн хуурамч үнэмлэх ашиглан 2020 оноос хойш УБТЗ-д ажиллаж байжээ
2024/10/15
Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 7-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42,428, мөрдөн байцаалтын 3,427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 24,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21,
- Өмчлөх эрхийн эсрэг 14,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гурав,
- Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр хоёр,
- Авлига, албан тушаалын, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг тус бүр нэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.В нь бусадтай үгсэн хуйвалдаж арвай нэрэн дор 2,332 кг улаан буудайг хууль бусаар нууж тээвэрлэн гаргахаар Дорнод аймаг дахь олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтод хүргүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Тээврийн прокурорын газраас иргэн Г.Ө нь Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мопедтой зорчиж байсан 2 иргэнийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан, холбогдох байгууллагад мэдэгдэлгүй ослын газраас зугтаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Мэргэжлийн сургалтын байгууллагад суралцаж, төгсөөгүй иргэн Л.Т нь “Төмөр замын замчин”-ы хуурамч үнэмлэх ашиглан 2020 оноос хойш Улаанбаатар төмөр замд ажилласан хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.
Зочин · 2024/10/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/15
SADARLMAAR80955877XUCHINDEX ERD