Манай Улсын хамгийн том хөгжмийн наадам болох "Play Time" жил бүрийн долоодугаар сарын эхний долоо хоногт болдог билээ. Энэ үеэр наадмыг зорин очиж буй залуусын хувьд хувийн эд зүйлсээ алдах тохиолдол нэлээдгүй тохиолддог юм.

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг илрүүлж, хураан авчээ.

Уг хэрэгт Улаанбаатар Улаан-Үүд хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.