БНХАУ-ын Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийд технологийн судалгаа, хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцсан билээ.

Түүнчлэн 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгуулсан .

Тэгвэл ерөнхий сайдын энэ ажлыг УИХ-ын гишүүн Ч.Анар Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр энэ талаар цахим хаягтаа "Үндэсний Аюулгүй байдал болон Гадаад бодлогын  үзэл баримтлалд халдсан байж болохгүй санал санаачилга байна. Иргэний болон Дэд бүтцийн мэдээллийн аюулгүй байдал бол Тусгаар тогтнолын баталгаа хаана байна" хэмээн жиргэсэн байна.