Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!
өчигдѳр
Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын асуудал одоог хүртэл эцэслэгдэж шийдэгдээгүй бололтой. Тиймээс улс төрийн ямар нэг будилаан, бужигнааны ард энэ сэдэв байсаар л байна.
Юу гэвэл, Монголын хууль шүүхээр олон жил явсан энэ асуудал Лондоны арбитрын шүүх дээр яригдахаар болжээ.
Энэ нь хэдэн жилийн өмнөөс “Оюу Толгой” ХХК, Засгийн газар хоёрын дунд татварын маргаан гарч, тэр нь Лондоны арбитрын шүүхэд очсонтой холбоотой. Тодруулбал, 2020 онд “Оюу Толгой” ХХК Засгийн газрыг татварын асуудлаар хариуцагчаар татсан нэхэмжлэлийг Лондоны арбитрын шүүхэд гаргасан байдаг. “Оюу Толгой” ХХК арбитрт “…Монгол Улсын Татварын албанаас тавьсан 1.26 их наяд төгрөгийн татварын актуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн байдаг. Харин Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийг хүргүүлсэн. Түүндээ “...УИХ-ын Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах, ингэхдээ “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюу Толгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан” гэж тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэж байв.
Үүнийг арбитрын шүүх ёсоор болгосон.
Улмаар “Оюу Толгой” ХХК-ийн хувь эзэмшигч “Рио Тинто” компанийн зүгээс 2021 оны наймдугаар сард Засгийн газарт хандаж, “…Лондоны арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ царцааж өгөөч” гэсэн хүсэлтийг тавьжээ. Үүнийг Засгийн газар хүлээж авснаар, татварын уг маргаан арбитрын шүүх дээр 2023 оны наймдугаар сарыг хүртэл түдгэлзсэн байна. Үүнийг хоёр удаа сунгасан. Улмаар УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолынхоо 6-д “…татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.
Тэгвэл Лондоны арбитрын шүүх дээрх энэ маргаан 2024 оны нэгдүгээр сарын 1-нд маргаан сэргэжээ. “Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсын ТЕГ-аас 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан хамгийн сүүлийн татварын тооцоог нь харуулсан нэмэлт өөрчлөлт бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Харин Засгийн газар 2024 оны наймдугаар сарын 13-нд түүнд нь хариу тайлбар өгч, сөрөг нэхэмжлэл гаргаснаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Лондоны арбитрт хүргүүлсэн байна.
Түүндээ “…Засгийн газар “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг няцааж, нэгт Оюу Толгойн гэрээг байгуулахдаа Монголын улстөрчдийг авлигадсан, хоёрт, Оюу толгой төслийг буруу удирдсан” гэсэн агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Тодруулбал, авлигын асуудлын тухайд “Оюу Толгой” ХХК, түүний хувьцаа эзэмшигчид болох “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойз Хилл Ресурсес Лимитед” компаниуд нь авлигын гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээн дэх авлигын эсрэг заалтыг зөрчсөн. Үүнээс болж Засгийн газар хохирол амссан.
Төслийн гэрээнүүдтэй холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын албан тушаалтнуудыг энэ үйлдэлдээ татан оролцуулсан. Тэдгээр албан тушаалтны жагсаалтад Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирал асан Да.Ганболд, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, ТЕГ-ын Газрын дарга асан Б.Бадрал нарыг бичсэн гэх мэдээлэл байна.
Түүнчлэн “Оюу Толгой” ХХК нь буруу менежмент хийж төслийн санхүүжилтийг авч чадаагүй, түүнээс болж гэрээнд заасан хугацаанд үйлдвэрлэлээ эхлүүлээгүй , мөн 2013-2016 онд далд уурхайн бүтээн байгуулалт зогсох ёсгүй байсан. Эдгээрээс болж Монголын Засгийн газар хохирсон гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа юм.
Засгийн газрын энэ хариу нэхэмжлэлийн дараахан, “Оюу Толгой” ХХК-иас 2024 оны наймдугаар сард татварын маргааны талаар “…Хэдийгээр Арбитрын ажиллагаа сэргэсэн ч талууд маргаанаа хэлцлийн замаар шийдвэрлэх бүрэн боломжтой хэвээр байна.
“Оюу Толгой” ХХК-д ногдуулсан гэх 80 сая ам.доллар нь тус компанид хийгдсэн 2019-2020 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Бид 2010 оноос хойш нийт 11.3 их наяд гаруй төгрөгийг татвар, АМНАТ болон бусад хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн. Цаашид ч Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, хураамж, төлбөрийг холбогдох татварын хууль болон 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын орчинд заасан хүрээнд цаг хугацаанд нь хариуцлагатайгаар бүрэн төлсөөр байх болно” гэж мэдээлэв.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сөрөг нэхэмжлэлд “Оюу Толгой” ХХК ийм байр суурь илэрхийлж байна. Харин энэ дунд нэр дурдагдсан улстөрчид тун их ууртай байгаа дуулдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · өчигдѳр
SEXSY AXN.OWORTN SEKSDN80955877
Зочин · өчигдѳр
Хэрэг хуу чирдаггүй юмаа луйварчдаа наарандаа хэвт
Зочин · өчигдѳр
TANILTSAAD80955877
Зочин · өчигдѳр
авлига авч баяжсан нь үнэн шүү одоо энэ хүмүүс ажил хийхгүй ч эсэн томроод л байж байна
Зочин · өчигдѳр
SADARLMAAR80955877
Зочин · өчигдѳр
SEKSDI80955877XUSNEER
Зочин · өчигдѳр
XUCHINDUULI80955877