“Стандарт зөрчсөн компаниудын нэрсийг зарлана”
2024/11/15
Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйд хийсэн шинжилгээний тайланг Усны газрын дарга З.Батбаяр танилцууллаа.
Мөн энэ үеэр Ус сувгийн удирдах газар, төвлөрсөн шугамаас гарч байгаа ундны ус чанарын шаардлага хангасан болох нь батлагдсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Улаанбаатар хот усны аюултай байдалд байна хэмээн хэвлэлийн хурлын эхэнд Усны газрын дарга З.Батбаяр онцлов. “2040 онд болох магадлалтай усны хомсдолыг хойшлуулж чадсан ч, бохирдлын асуудалтай тулж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам Туул голоос дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний савханцар нян илэрсэн” гэсэн юм. Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байсан ч төдийлөн анхаарал хандуулаагүй гэдгийг тэрээр хэлэв.
Тиймээс хотын дундуур урсаж байгаа Туул, Сэлбэ, Улиастай голын усанд гэдэсний халдварт савханцар нянгууд тархсан байгаа учир дулааны улиралд задгай усанд орж, ундны усандаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Хүний өтгөнөөс илэрдэг савханцар нянгийн шалтгааны эх үүсвэр Улаанбаатар хотын 680 мянган нүхэн жорлон, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хог, төвийн төвлөрсөн шугамд холбогдоогүй бохирыг зөөврийн аргаар холдуулж байгаа хотхонууд аж.
Улаанбаатар хотод 680 мянган жорлон байна гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ тоог эрс багасгах хэрэгтэй гэдгийг хурлын үеэр онцлон тэмдэглэсэн. Байшин барих гэж байгаа бол цэвэр бохирын шугамаа татаж усны стандартаа мөрдөх нь чухал хэмээн сануулсан юм. Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 мянган худгийн асуудлыг цэгцлэхийн тулд өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашиглалтыг зөвшөөрөлгүй ус ашиглалт гэж үзэж торгоно” гэлээ. Тэрээр Ус сувгийн газраас цахим тоолуур тавьж усны хэрэглээнд хяналт тавина. Бид нүхэн жорлон, бохир цэвэр усны асуудлаа шийдэхгүй бол бидний үр хүүхэд халдварт өвчнөөс салахгүй гэж байлаа.
Сүүлийн жилүүдэд савласан усны борлуулалт нэмэгдсэн тоон үзүүлэлт гарч байна. Энэ нь ундны уснаас нян илэрсэнтэй холбоотой байж болох юм. Тиймээс түүврийн аргаар 19 савласан усанд лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариунаас харахад хүний биед хортой, ноцтой хэмжээний аюулгүй байсныг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Манай улсад MNS50072022, MNS69552021 цэвэр эрдэст ба байгалийн эрдэст усны стандарт байдаг. Ус үйлдвэрлэгч компаниудад хийсэн шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Гэхдээ стандартыг бага зэргийн зөрүүтэй байдлаар мөрдсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан гурван үйлдвэр усны үйлдвэрлэлд тавьдаг стандартыг зөрчөөгүй гэсэн хариу гарчээ. Харин үлдсэн компаниудын хувьд стандартын маш бага зөрүү гарсан юм байна.
Тиймээс стандартаас зөрсөн компаниуд руу бичиг явуулж дараагийн шинжилгээний хариуг танилцуулах үеэр зөрчил илэрсэн үйлдвэрүүдийг нэрийг дурдана хэмээн Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/16
SAWN80955877
шууд зарлах ёстой · 2024/11/16
ЮУ хүлээх вэ? ШУУД ЗАРЛАХ ЁСТОЙ.
Зочин · 2024/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/15
BOOBN XOXI80955877SERELN TACHAANGUI
Зочин · 2024/11/15
ANUSDI80955877TSAGAAR
Зочин · 2024/11/15
SEXSEER ZYGAATSI80955877