Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?
2024/11/23
Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төслийг хөдөлгөхөөр болсон. Хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн. Урд хөршөөс үүнтэй холбоотойгоор “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замыг холбож өгөх албан ёсны саналаа ирүүлээд байна.
Үүнийг УИХ дахь намууд ярьж улс төрийн тохироонд хүрээд байна. Харин Хятад улсыг төлөөлж тус төслийг хэрэгжүүлэх “Чайна энержи” грудд тун хатуухан нөхцлүүдийг ирүүлсэн. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг тэдгээр нөхцлийг зөөлөн шиг буулгаад хэрэглэх нь зөв гэдэг дээр улс төрийн намууд тохирч байх шиг байна. Харин энэхүү санал дунд Орос Хятадын хийн хоолой Монголоор дамжуулан баригдах эсэхийг хавчуулсан тухай мэдээлэл байна. Бараг тодорхой болжээ.
Ер нь бол хийн хоолойг Монголоор дайруулахгүйгээр шийдэж байгаа бололтой. Хойд хөрш ч өмнө ярьж байснаасаа бултаж, санаа буруулаад өөр вариант эрэлхийлж эхэлсэн байна. Энэ нь ОХУ-ын Засгийн газрын Шадар сайдын үгнээс тодорхой болов. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.Новак хэд хоногийн өмнө болсон “Орос-Хятадын үр ашигтай хамтын ажиллагааны үр шим” чуулга дээр хэлсэн үгэндээ, “Монголын нутгаар явах Оросын хий хоолойн яриа хэлцэл эцэслэгдэлгүй олон жил сунжирч байна. Учир нь Хятад руу тавих хийн хоолойн шинэ маршрутыг эрэлхийлж, судалж байна. Тухайлбал, Казахстаны газар нутгийн зүүн хэсгээр Хятад руу жилдээ 35+10 тэрбум кубметрийн хүчин чадалтай хийн хоолой тавих боломж гарч байна. Хятадад 35 млрд кубметрийг нь нийлүүлж, 10 тэрбумыг нь Казахстанд худалдах боломжтой. Энэ хийн хоолойн төсөл нь 1.20 тэрбум рублийн өртгөөр босно” гэжээ. Хамгийн гол нь “Хийн хоолойг Казахстанаар дамжуулахын давуу тал нь Хятад, Казахстаны аль алиас нь тус төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой байна” гэжээ. ОХУ-аас нэмээд Сахалин-Хабаровск-Владивосток маршрутаар Хятадад 10 млрд кубметр хий нийлүүлэх хоолой барьж байгаа юм. Үүнийг 2027 он гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Гэхдээ Монголоор явуулахаар төлөвлөсөн “Сила Сибири-2” төслөөсөө Оросын тал одоогоор нэгмөр буцаж, цуцлаагүй байгаа” гэсэн мэдээ Оросын “Коммерсант” сонинд нийтлэгджээ. Гэвч Орос, Хятадын хийн хоолой Монголоор биш Казахстанаар дамжих нь бараг тодорхой болсныг эх сурвалжууд зэрэг зэрэг мэдээлээд эхэллээ.
Харамсалтай нь манай улс гадаад орнуудтай эцэслэн тохирч гэрээгээр авсан үүргээ умартдаг. Хийсэн наймаагаа буцдаг хөгийн этгээд шиг авирлаж исрэн анхны явдал нь энэ биш л дээ. Канадтай олон жилийн ураны салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Түүнийгээ цуцалсан. Түүнээс болоод Монголын Засгийн газар Олон улсын арбитрын шүүхээр орж 70 сая гаруй ам.долларын өрөнд унаж байв. Тэр өрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Мөн Монголд бизнес эрхэлж байсан Японы иргэнийг дээрэмдсэн. Тодруулбал, “Жапан тауны” төслийг хийж байсан дээрх Япон улсын иргэнийг манайхан хууль бусаар хорьж, Монголын хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн мафи булааж авсан. Бас Солонгосын бизнесмэний эмнэлэг, Английн Ерөнхий сайдын дүү болон Япон, Хятадын хөрөнгө оруулагчдын зочид буудал, эд хөрөнгө, олон сая ам.доллар, мөнгийг ил цагаан дээрэмдсэн хэргүүд шийдэгдэлгүй олон жил болж байна. Гадаад орнуудтай байгуулсан гэрээ үүргээ биелүүлдэггүй төдийгүй хөрөнгө оруулагчдыг нь ийн улаан цайм цөлмөдөг. Чухамдаа тиймээс л Монгол Улсын нэр хүнд шороотой хутгалдан, олон улсын тавцанд итгэл, найдваргүй “Мурьдаг Монгол”-оор тодроод цөөнүй жилийг үдсэн. Тиймийн учир гадаадын хөрөнгө оруулагчид шагайхаа болиод 10 шахам жилийг үдэж байна. Болоогүй ээ, дээр хагас дутуу дурдсан олон хэрэг бүгд ар араасаа Арбитрын шүүхэд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Улсаасаа, бие биесэээ хулгайлж, хулхиддаг увайгүй араншингаараа гаршсан “нөхөд” л Монголыг олон улсад тас хориотой болгож, эх орноо элгээр нь мөлхүүлэх вий. Өөрөөр хэлбэл хэлсэндээ байдаггүй, хэнийг ч хайрладаггүй зарим монгол хүний уршгаар гадаадын хөрөнгө оруулалт гацаанд орохдоо тулсан. Мөн төр нь тогтворгүй, хууль эрх зүй нь тэдэнд итгэл төрүүлдэггүй, тэр бүү хэл эргэлзээтэй учраас сая санал ирүүлсэн “Чайна энержи” хүртэл найдвартай эрх зүйн орчныг биднээс хүсэж байна.
Орос, Хятадын хийн хоолой ч яг үнэндээ ийм л эрх зүйн орчин нь тааруу, төр нь тогтворгүй гэдэг шалтгаанаар манайхаас тойроод Казахстанаар явж байгаа шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/24
SAWK80955877
togoo · 2024/11/24
Баяртай мэдээ байна. Хожим нүүрсний хэрэглээ багасаад ирэх үед түүнийг шатдаг хий болгоод ашиглах бололцоотой. Бас нэг оросын урхи алга болж монгол нутаг сэглэгдэхгүй үлдэх юм байна. Юутай аз завшаан бэ?
moogii · 2024/11/24
За ашгүй дээ. Оросоос хэт хараат болох гээд байсан юм.
Зочин · 2024/11/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/23
SAWN80955877
Зочин · 2024/11/23
Даахгүй нохой гэдэг шиг тэр муу хийн хоолойгоор үхснээ хийнээ. Юмтай байж чадахгүй юмгүй байж чадахгүй гохь нь бас нэг хэрүүл попрол нэмэгдэх байсын
Зочин · 2024/11/23
SAWI80955877
Зочин · 2024/11/23
элбэгдорж хүүр, батүүл ауурчин хоёр орос руу их боргож, оросуудын эсрэг улин хуцаж элчин сайдын яамных нь хажууд жагсаж, элчин сайдыг есөн шидээр хэлж доромжилсных нь шанг үхэр монгол пизданууд бүгдээрээ хүртэж байгаа нь энэ. Хохь нь муу лалрууд. Үхэр монгол малнууд элбэгдорж үхээрийг ерөнхийлөгчөөр сонгоогүй байсан бол аль 2009 оноос л хийн хоолойг нутгаара дайруулж газар нутгаа ашиглуулсны шанд жил бүр хэдэн тэрбум доллар авах байсан юм. элбэгдрж хүүүр ерөнхийлөгч болсон даруйдаа оросын эсрэг бодлого явуулж явсан газар бүртээ оросуудыг муу хэлж америктай нийлж хуцсаар байгаад л ийм болгосон. Хүзүүгүй хүүр хаана байна. Олж ирж толгйг нь тасалж шонд өлгөх хэрэгтэй байна.
Зочин · 2024/11/23
MERGJLN SEXSYGEER80955877
Зочин · 2024/11/23
TSAGN SEKSY80955877UILCHLGE
Зочин · 2024/11/23
DYYDLGR80955877SHAAX DYRTAI AXN XUSLEER
Зочин · 2024/11/23
BOOWN LAW SERELTEI XXNO80955877
Зочин · 2024/11/23
ANUSN80955877XUCHINDX ERCHUUDD
Зочин · 2024/11/23
SEXSYGR VANXANDI80955877