К.Макгрегорын дүрсийг видео тоглоомоос хасжээ
3 цагийн өмнө
Холимог тулааны UFC холбооны аварга асан, Ирландын иргэн Конор Макгрегорын оролцсон контентуудыг Hitman:World of Assassination гэдэг видео тоглоомоос хасжээ.
Энэ шийдвэр бол тэрбээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсонтой холбоотой гэж уг тоглоомыг бүтээсэн IO Interactive компани Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгдсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө Ирландын Дээд шүүх Макрегорыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай гэж үзээд хохирогч эмэгтэйд 250 мянган еврогийн нөхөн төлбөрийг тулаанчаас гаргуулан олгох шийдвэр гаргасан юм.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан IO Interactive компани К.Макгрегортой хамтран ажиллахаа зогсоохоор шийдвэрлэлээ. Бид энэ асуудалд маш нухацтай хандаж байгаа бөгөөд гэмт хэргийн үр дагаврыг хайхрахгүй өнгөрөөж болохгүй юм. Өнөөдрөөс эхлэн Макгрегорын оролцсон бүх контентийг устгаж байна” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Өдгөө 36 настай К.Макгрегор 2021 оны долоодугаар сард UFC 264 тэмцээний үеэр Америкийн тулаанч Дастин Порье-тэй тулалдаж байхдаа хөлөө гэмтээснээс хойш нэг ч тулаан хийгээгүй байгаа юм. Тэрбээр нийтдээ 22 тулаан хийснээс 6-д ялагдсан бөгөөд хөнгөн ба хагас хөнгөн жинд UFC холбооны аваргын бүсийг эзэмшиж байв.
Зочин · 2 цагийн өмнө
DYYDLGR80955877VAWALDI
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN VANAGN SEXSDMR80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEXSEER VANXANDI80955877XUCHINDUULI
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN BOOW XXI80955877SEXSEER TOGLI