Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ
2024/11/29
“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”, “Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү” цуврал нийтлэл, Вакцины талаар сөрөг мэдээлэл, эргэлзээнд хариулт өгөхөөр АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэнгийн захирал, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, хүний их эмч Ч.Баттогтохын ярилцлага зэргийг хүргэсэн.
2012 онд анхлан эхэлж байсан умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалт ямар учир шалтгааны улмаас зогссон, үүний ард улс төрийн ямар нэгэн ашиг хонжоо байв уу. Вакцинжуулалт зогсоход хэн нөлөөлөв, 12 жилийн дараах үр дүн юу байв зэрэг асуудлыг хөндсөн.
Тэгвэл манай нийтлэлийн дараа буюу өчигдрөөс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг орон даяар 11 настай охид, хөвгүүдэд хийж эхэллээ. Цаашид тус вакциныг товлолт вакцинд оруулахаар болжээ.
Хуурамч мэдээллээс болж 4000 эмэгтэй амиа алдсан
ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Манайд умайн хүзүүний хорт хавдраар 4700 гаруй хүн оношлогдож, тэдгээрээс жилд 160 хүн нас барж, 400-500 хүн шинээр халдвар авч байна гэсэн тоог судалгаанаас харж болно. Тэгвэл бид одоогоос 12 жилийн өмнө дэлхийн бусад улс орнуудтай хамт умайн хүзүүний хорт хавдрын вакциныг хийж эхэлж байсан ч улс төр болон эмч нарын хагаралдаан, иргэдийн буруу мэдээллээс эл үйл ажиллагаа зогссон байдаг. Энэ талаар өмнөх нийтлэлдээ юу гэж бичиж байсан талаар эргэн сануулж байна.
2012 оны гуравдугаар сарын 12. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн тушаал гарсан нь салбарын сайд Н.Хүрэлбаатарын гарын үсэг, тамгатай Удирдамж батлах тухай байдаг. Үүнд, умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг эргэн дуудах тогтолцооны удирдамжийг нэгдүгээр, “Хорт хавдар бүртгэх удирдамж”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай гэжээ. Ийнхүү Монгол Улс 12 жилийн тэртээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг аяныг анх эхлүүлж байв. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сараас 12-15 настай охидыг вакцинжуулах ажлыг төлөвлөжээ. Ингээд 10 мянган гаруй охидод вакцин хийсэн ч, төд удалгүй эсэргүүцэлтэй тулснаар энэхүү ажил замхарч, зөвхөн сайн дураар хийлгэх хүсэлтэй хүн ХСҮТ-д хандах зохицуулалтыг хийж байв.
2012 онд вакцин хийж эхлэхтэй зэрэгцэн нийгмийн сүлжээгээр энэхүү ажлыг харлуулах, эсэргүүцэх аян хүчтэй өрнөж байсан нь тухайн үеийн хэвлэлүүдийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тодруулбал, ХСҮТ дотроосоо нэгэн эмч эсэргүүцэж байсан нь “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхан байв. Тэрээр тухайн үед “Мерк бол хувийн компани. Энэхүү вакциныг хийсэн улс орнуудын охид, эмэгтэйчүүдээс гаж нөлөө илэрсэн. Мөн Гардасил хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх энэхүү вакциныг хийж эхлэх нь эртэдсэн хэрэг. Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал. Гардасил нь дээд тал нь 4-5 жилийн түр зуурын дархлаа тогтоодог” гэж олон нийтэд зарлажээ.
Мэргэжлийн эмчийн хийсэн энэхүү мэдэгдлийн дараа эцэг эхчүүд вакцин эсэргүүцэгчдийн холбоо хүртэл байгуулж, охиддоо туршилтын вакцин хийлгэхгүй гэж хэвлэлийн хурал зарлаж байлаа. Ийнхүү хэсэг бүлэг хүмүүсийн тэмцлийн үр дүнд бүхэл бүтэн эрүүл мэндийн салбар цаашлаад Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн томоохон ажил замхарсан байна. Гэтэл 2024 онд тайлагнаж буй ХСҮТ, Хавдрын үндэсний зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнд Л.Баярсайхан эмчийн энэхүү мэдэгдэл няцаагдаж, дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас бүрэн хамгаалагдсан гэдэг нь нотлогдсон.
Тодруулбал, ХСҮТ-өөс 2012 онд папиллома вирусын вакцин хийлгэсэн охидын дунд судалгаа хийжээ. Тус судалгаагаар дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас 92 хувь хамгаалагдсан үр дүн гарсныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан онцолсон юм. Тэрээр “Манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хоёр дахь хавдар бол умайн хүзүүний хавдар. Гэтэл дархлаажуулалтын вакциныг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Уг нь Монгол Улсад 2012 онд энэхүү вакциныг Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн. Гэвч цөөн хэдэн хүн “Охидыг үргүй болгодог” гэсэн буруу мэдээллийг нийгэмд тарааснаар энэ хөтөлбөр зогссон. Харин хор уршгийг нь бид өнөөг хүртэл амсаж сууна. Буруу мэдээллийг тарааж, хүмүүсийг вакцинд үл итгэх байдал үүсгэсний үр дүнд манай улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Хавдрын үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг судлахад вакцин маш үр дүнтэй буюу хавдар үүсгэдэг папиллома вирусээс 90 хувь хамгаалсан нь тогтоогдсон. Мөн жирэмслэлтэд ямар ч нөлөө үзүүлээгүй. Бид олон орны эрдэмтэдтэй хамтарсан гурван том судалгаа хийсэн” гэжээ.
Умайн хүзүүний хорт хавдрыг 100 хувь даван туулсан улсын жишиг
Дэлхийн хэмжээнд жилд дор хаяж 250 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас хорвоог орхидог. Эдгээрийн 90 хувь нь бага, дунд орлоготой улсуудад тохиолддог байна. Харин умайн хүзүүний хорт хавдрыг ялан дийлсэн улсуудын нэг бол Австрали юм. Тус улсад 2012 онд манайхтай адил дархлаажуулалтын аян өрнөж, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг товлолтод оруулж байв. Ийнхүү ХПВ-ийн эсрэг вакциныг амжилттай нэвтрүүлснээр таван жилийн дотор 18-24 насны эмэгтэйчүүдийн 77 хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл буурсан. 20-24 насны эмэгтэйчүүдийн 34 хувьд хавдрын өмнөх шинж тэмдгийн илрэл нь буурсан үр дүн гарчээ. Харин энэ онд 100 хувь умайн хүзүүний хорт хавдрыг даван туулснаараа дэлхийн сайн жишиг орон болсон байна.
Арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс вакцин хийж эхэллээ
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны аравдугаар сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж заавал хийх вакцины нэг болгосон юм. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгаж байсан. Тус тогтоол хэрэгжиж өчигдрөөс 11 настай хүүхдүүдэд товлолт вакциныг хийж эхэллээ. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “ Урьдчилан сэргийлэх боломжтой хавдраар дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь зургаан төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн ганцхан хавдраас бус БЗХӨ-нөөс сэргийлдэг. Вакцинжуулалтаа нэмчихвэл бид ирээдүйд энэ өвчнөөр өвдөхгүй байх боломжтой” гэлээ.
Манай улсад орж ирж буй вакцинууд НҮБ-ын хүүхдийн сангаар дамжин орж ирдэг. Энэ удаагийн вакцин ч мөн адил дээрх сангаар дамжин орж ирж байгаа тул эргэлзэх хэрэггүй юм. Энэ тухай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “НҮБ-ын Хүүхдийн сан 190 гаруй гишүүн улсад үйл ажиллагаагаа явуулдаг. 145 улс Хүний папиллома вирусын эсрэг вакциныг нэвтрүүлээд байна. НҮБ-ын Хүүхдийн сан үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа товлолын вакциныг худалдан авч, нийлүүлэх үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Бид бусад орнуудтай адил төрлийн вакциныг Монгол Улсад нийлүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Энэ вакцинжуулалтад бүрэн хамрагдснаар хавдаргүй ирээдүй тун ойрхон байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад олон улсын хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад вакцины тун тус бүрийг хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн тээвэрлэж, хадгалан, нийлүүлэлт хийсэн. Вакцинд тавигддаг хэмийн хяналтыг хадгалахад маш их анхаарсан” гэв.
Мөн энэ үеэр Умайн хүзүүний хавдрыг даван туулагч Б.Оюундарь өвчнийг даван туулсан түүхээ хуваалцсан юм. Тэрээр умайн хүзүүний хорт хавдартай гэдгээ 2019 онд мэдсэн боловч эмчилгээ маань оройтож эхэлсэн. Нийтдээ гадуур, дотуур туяа эмчилгээнд 29 удаа, химийн эмчилгээнд 40 удаа орсон. Энэ өвчний хувьд урьдчилан сэргийлж, эрт үедээ оношлогдон, эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс шинжлэх ухаан хөгжсөн энэ цаг үед бид өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хэмээн харж байна. Миний хувьд өвчнийг даван туулахад гэр бүл, ах дүүс маань тусалж дэмжиж байсан учраас маш зоригтойгоор даван туулсан” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/11/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/29
TANILTSI39 DSH TACHAANGUI SEXSY AXTAI80955877
Зочин · 2024/11/29
SHAAX SEKDX XUSELTEI AXN XUSLG80955877
Зочин · 2024/11/29
TAASHAALG SEKSEYGEER80955877
Зочин · 2024/11/29
ANUSDI BOOBN XXNO80955877
Зочин · 2024/11/29
URN SHINGENENI GOE XUSNEER AMSI