Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг Д.Амарбаясгалан цэвэрлэлээ
15 цагийн өмнө
Сар шахуу улс төрийн шаазгай шагшруулсан 2025 оны улсын төсөв өчигдөр гацаанаас гарлаа. УИХ Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Өмнөх өдөр нь Засгийн газраас энэ хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан.
Засгийн газар Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар боловсруулсан байна. Энэ дагуу УИХ хугацаандаа баталсан төсвийг дахин батлах эрх зүй нээгдэж байгаа юм.
Өмнө нь юу болсон талаар товчхоон сануулахад, уг нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх Төсвийн тухай хуулиар Засгийн газар 9 сарын 1-ний дотор төсвийг өргөн барих үүрэгтэй. УИХ 11 сарын 15-ны дотор батлах ёстой. Засгийн газар 8 сарын 30-нд өргөн барьсан. УИХ 11 сарын 8-нд баталсан.
Гэтэл Засгийн газраас данхар төсөв оруулж ирсэн. УИХ дээр 2-р хэлэлцүүлгээс эхлээд гишүүдээс хэл ам гарсан. Тиймийн учир 11 сарын 8-нд батлахдаа “2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41-р тогтоолыг баталсан. Тэгэхэд 2025 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байхад 2024 оны 12 сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж “Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гээд дөрвөн нөхцөлийг заасан. УИХ-ын найман удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өмнөх парламентын түвшинд ийм асуудал гарч байсан. 2013 оны 11 сарын 15-нд УИХ-аас нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны 4 сарын 1-ний дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газартаа өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газартаа 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгөн тухайн жилийнхээ 12 сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий” гэж тайлбарлаж байв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч төсөв баталсныхаа дараа “Үндсэн хуульд зааснаар УИХ-ын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургальч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа. УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа. Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахад Засгийн газар анхаарах ёстой” гэсэн юм.
Харин Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон. Иймд 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гээд 11 сарын 20-нд хориг тавьсан. УИХ 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан. Мөн УИХ-ын чуулганы 2024 оны 11 сарын 29-нд хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Уг тогтоолоор 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. Засгийн газар ч ээлжит бус хурлаараа хэлэлцээд “2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулъя” гэж шийдсэн байна.
Одоо хураангуйлахад ийм хэдхэн үйл явдал харагдаж буй ч цаагуураа наашаа цаашаа гэсэн их л зүйл өрнөх шиг болно лээ. Үүнээс болоод өнгөрсөн сарын хугацаанд УИХ л хамгийн хүнд байдалд байв. Тэр тусмаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон талаасаа балбуулж, олон ч үг сонсох шиг боллоо. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийн зөрчил болоод явчих ч шахав. Гэхдээ тэслээ. Даваад гарлаа.
Анхны 126-тай УИХ-ыг даргалж байгаа учраас шинэ тутам асуудал УИХ-ын дэгийн хуулиас эхлээд мундахгүй л гарч харагддаг. Муухай дээр улцан гэдэг шиг Ерөнхийлөгчийн хоригоор нэгэнт уначихсан 2025 оны төсвийг дахин хэлэлцүүлэх эрх зүй байгаагүй. Энэ бол зэлтэрийн гацаа гэсэн үг. Гэхдээ УИХ хурдан хугацаанд хуулийн өөрчлөлтийг хийж, цаашид ийм зүйл тохиолдвол гацахгүй байх гарцыг хийж өгөв.
Хэрэв Д.Амарбаясгалангаас өөр хүн УИХ-ын дарга байсан бол УИХ руу шидчихсэн данхар төсвийн араас дагалдаж гарч ирсэн үр дагавруудтай нь хамт үүрэхгүй л байсан байх. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч төсвөө хаячихаад гадаадад томилолтоор галигуулж явахгүй л байсан юм. Цөөхөн үгээр шулуухан хэлэхэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “баас”-ыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цэвэрлэлээ.
Ажиглагч А.Батболд
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Данхын баас · 9 цагийн өмнө
Данхын баас гэж ногоон өнгөтэй бүдүүрч мушгиралдсан зунгаарсан гахайн баас шиг ялгадас байдаг.
Зочин · 10 цагийн өмнө
чуулганы микропон нь зүгээр үү
Зочин · 15 цагийн өмнө
BOOBN XXOJ TAWIYYLI80955877