Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах тендерт гурван ААН үнийн санал ирүүллээ
6 цагийн өмнө
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг өнөөдөр нээжээ.
Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга Б.Мөнхбат "Галд өртөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг нураах, буулгах ажлыг зохион байгуулах тендерийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд зарласан юм. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд уг тендерийг нээлээ.
Тус байрыг буулгах ажлын тендерт гурван ААН, байгууллага үнийн санал ирүүлсэн байна. Тендерийг нээсэн тул Үнэлгээний хороо ажлын 15 хоногт багтааж, үнэлгээг хийсний дараа шалгарсан ААН-тэй гэрээ байгуулснаар буулгах ажил эхэлнэ.
Уг байрыг буулгасны дараа шинээр барих тендерийг зарлахаар төлөвлөсөн.
Тус байрны хохирсон оршин суугчдад түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлээс өнөөдрийн байдлаар 3.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Цаашид 207 дугаар байрыг шинээр барьж ашиглалтад оруулах хүртэл хугацаанд иргэдтэй тохиролцсоны дагуу төлбөрийг олгоно. Барилгын улирлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ гэж тооцож байгаа. Цаг агаарын байдал, хажуу байрны хөршүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр барилгын ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна" гэж мэдээллээ.
207 дугаар байрыг буулгах тендерт:
- "Уран минж хийц" компани 2.4 тэрбум /2,433,669,833 төгрөг/
- "Буянт шарга констракшн" компани 2.3 тэрбум /2,388,245,061 төгрөг/
- "Харваачмэргэн констрашн" компани 2.2 тэрбум /2,299,700,269 төгрөг/-өөр буулгах үнийн санал ирүүлжээ.
Байрыг буулгахад 2.4 тэрбум төгрөг, буцааж барихад 12.3 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол гарсан бөгөөд уг мөнгийг нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдээр төлүүлнэ гэж хотын дарга мэдээлж байв.
Зочин · 37 минутын өмнө
AXN DYRAAR XUSLN SEKSYGR80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEXSDI XUSNEER80955877