Менингококкт халдварын вакциныг масст болон сайн дураар хийхгүй. Зөвхөн голомтод хийнэ
2 цагийн өмнө
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өнөөдөр менингококкт өвчинтэй холбоотой дараах мэдээллийг өглөө.
Менингококкт өвчний талаар сошиал орчинд дуучид, жүжигчид зэрэг мэргэжлийн бус хүмүүс шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл тавихгүй байхыг ХӨСҮТ-өөс уриаллаа. Худал мэдээлэл тараах нь эцэг эхчүүдийг цочролд оруулж, нийгэмд тайван бус байдал үүсгэх эрсдэлийг дагуулж байгаа учир өвчний талаарх мэдээллийг зөвхөн мэргэжлийн байгууллагуудаас авч байхыг зөвлөв.
Өнөөдрийн байдлаар менингококкын халдвараар Баянзүрх болон Баянгол дүүрэгт бүртгэгдсэн хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал нь тогтвортой, тууралт нэмэгдээгүй, эмчилгээ нь хэвийн үргэлжилж байгаа юм байна.
Менингококкт халдварын вакциныг олон хүүхдийг хамарч масс хэлбэрээр эсвэл сайн дураар хийгддэггүй. Зөвхөн дархлал судлалын заалтаар голомтод хийдэг буюу тус халдварын голомт гарсан тохиолдолд ойрын хавьтлуудыг вакцинжуулдаг аж. Үүнд том хүн мөн хамаарах юм байна.
"Вакцинаа захиалсан. Ямар хүрээний үүсгэгч байгааг мэдээлдэг учир урьдчилж захиалах боломжгүй байдаг"
Менингококкын халдвараас хоолойгоо зайлах, санац хийх аргаар урьдчилан сэргийлж болно. Учир нь тус халдварыг үүсгэгч нь хоолойд 2-8 хоног байршдаг байна. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгчид буюу өөрсдөө өвчлөхгүй мөртлөө гадагшаагаа нянгаа тарааж байдаг аж. Байнга хоолой нь тороод яваад байдаг хүмүүс нян тээгч байх магадлал өндөр байдаг.
Иймд менингококкт халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд 24 цагийн дотор хариу арга хэмжээ авч ойрын хавьтлыг тогтоож, хими сэргэлтийг хийдэг. Үүний дараа ямар хүмүүсийн дунд тархаж байгааг тогтоож дархлаажуулалтыг хийдэг байна.
Дэлхий нийтээр байдаг вакцины нэгдсэн санд манай улс менингококктын халдвар бүртгэгдсэн тухайгаа мэдээлж, ямар хүрээний үүсгэгч байгаа талаар мэдээллийг өгсөн. Захиалгаа хийсэн байгаа юм байна. Ямар хүрээний үүсгэгч байгааг мэдээлдэг учир вакциныг урьдчилж захиалах боломжгүй байдаг аж.
Сэжигтэй тохиолдол ирэхэд шинжилгээний хариуг хүлээлгүйгээр хоёр цагийн дотор мэдээллийг авч голомтод нь ажиллан бүх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. Дийлэнх хувь нь 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт хандаж байгаа нь хүүхэд хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Өндөр халуурсны дараа 6-8 цагийн дотор тууралт гарна. Тууралт гарснаас хойш 10-аад цагийн дараа шоконд орох эрсдэлтэй хурдан хүндэрдэг юм байна. Иймд бага насны хүүхэдтэй хүмүүс гэртээ заавал халууны шилтэй байхыг зөвлөв.
Зочин · 4 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh