Өвөрхангайд сургалт нэрээр архидан зодоон хийсэн Завханы засаг дарга нарын асуудал хэрхэн шийдэгдэх вэ
2025/02/04
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн эзэмшлийн “Жем групп”-ийн харьяа "Хан хужирт” амралтын газарт энэ сарын 2-ны орой /2025*02-02/ зодоон болж, гурван хүн гэмтжээ.
Тодруулбал, Завхан аймгийн удирдлагууд Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах тус амралтын газарт сургалт зохион байгуулж, орой нь хүлээн авалтын үеэр архидан согтуурч ийнхүү хоорондоо марган нэгнийгээ гэмтээсэн зодооныг бий болгосон байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, маргаан болоход Завхан аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх, Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, Тэлмэн сумын Засаг дарга Э.Төрболд, Цагаанхайрхан сумын Засаг дарга С.Бат-Амгалан нар байжээ.
Аймгийн АН-ын дарга Б.Төрмөнх Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярыг огцруулах талаар ярьж буй намын нөхдийнхөө яриаг эсэргүүцсэнээр маргаан эхэлсэн гэнэ.
Маргааныг салгахаар Завхан аймгийн Ардчилсан намын дарга Б.Төрмөнх дундуур орж салгах үед нь Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат аягаар нь толгой хэсэгт цохиж, толгойг нь хагалсан аж.
Мөн эх сурвалжууд зодооны үеэр 2-3 хүн хөмсгөө сэтлүүлсэн зэргээр биедээ хөнгөн гэмтэл авсныг ч мэдээлж байна.
Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Хэргийн талаарх гомдол бүртгэгдсэн" гэх мэдээллийг өгч байгаа юм. Хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас шалгаж эхэлсэн ба одоогоор гурван хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.
Төрийн албаны анхан шатны байгууллагад ёс зүйн том алдаа гаргаж, сургалт нэрийн дор архидаж, нэгнийхээ биед зүй бусаар халдсан засаг дарга нарын оролцоотой энэ хэрэгт ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрхэн арга хэмжээ авах нь олон нийтийн анхааралд өртөөд буй юм.
Зочин · 2025/02/06
SADARLN80955877AXN XUSLEER
Бат · 2025/02/05
Завханчууд гэж нэг ардчилагчид та нарын ардчилал ч ёстой нохой долоо
Монгол · 2025/02/05
Нүдний булайнууд
Dd · 2025/02/04
Aimgiin AN-Iim arhidaltiig asuudliig AN-Iim gensec shiidne Oyuun-Erdeniin batlamjilsan zasah darga Ene heregtei hamaaralgui bolotoi
Зочин · 2025/02/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/02/04
SADARLMR SHAALTSN80955877
Зочин · 2025/02/04
BOOWN XXOOD TAWIYYLN80955877
Зочин · 2025/02/04
ANUSN80955877XUSSEN SEKSDEX