Хууль батлаж байгаа байдлыг өөрчлөх тухай
2014/07/15
Peer review – гэж сонссон байх. Академик чанартай сэтгүүлд тогтмол хэрэглэдэг. Жшээ нь: Би нэг сэтгүүлд эрдэм шинжилгээний материал өгсөн бол миний нэрийг даран хэн бичсэнийг мэдэх аргагүйгээр 3 шүүмжлэгчид илгээнэ.
Чухам хэнд илгээсэн болохыг би мэдэхгүй. Шүүмжлэгч чухам хэний материал уншиж байгаагаа бас мэдэхгүй: алдарт том эрдэмтэн, дөнгөж бичиж эхлэж буй судлаач – хэн болохыг мэдэхгүй. Тиймээс ёстой улаан эрээн болгоод буцаана. Шүүмжийг аваад би үндсэн материалаа эргэн шалгаж, тулган үзэж, дурьдагдсан коммент БҮРТ хариу өгнө. Санал нийлэхгүй байгаа бол яагаад гэдгээ дахин тодруулан тайлбарлан бичнэ. Гурван шүүмжлэгчийн коммент БҮРТ хариу бичих нь амаргүй хүнд, цаг их шаардсан ажил. Цаасан дээр буулгасан тоо бүрийг нягтлан шалгаж байж ЭШ ажлын хэмжээнд очно. Энэ мэтчилэн ажиллахад хамгийн багаар тооцвол ГУРВАН САР хэрэгтэй. Тун өөдрөг нөхцөлд. Зарим статья жил хагасын дараа ч хэвлэгдэх нь энгийн үзэгдэл. Зөвхөн ГАНЦ ЭШ ажил нийтлэх гэж өөрийгөө хүндлэдэг, нэр хүнд бүхий сэтгүүл ийм л шаардлага тавидаг байна.
Харин улс орны хувь заяаг одоо ирээдүйтэй нь хамт шийдэж буй хуулийг УИХ хэрхэн баталдаг билээ. Зүгээр л ХАЛТУУР.
1. Хэлэлцэж буй асуудлаа мэддэг нь тун ховор,
2. Өглөө сэдээд үдээс хойш нь хууль батлуулдаг шахуу
3. Хамгийн тэнэг хуулиа эх орон, эв нэгдэл, намын эрх ашиг гм лоозунгаар өнгөлөн далдлаж
4. Тун цөөн хүний юмуу бүлэглэлийн ашиг сонирхолд нийцүүлэн гаргах гэх мэт тухай ярихаа больё.
Ядаж мэддэг чаддаг хүнээс нь асуугаад, ядаж дээр дурьдсан шүүлтүүр шиг юманд оруулаад батлах тухай мөрөөдөж байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал
Зочин · 2014/08/01
дэмжиж байна. Яг үнэндээ бол захиалгаар, ганц нэг хүний эрх ашгийг хамгаалж хууль гаргадаг болсон байна. Дураараа дургихад хэмжээ байгаа байлгүй дээ. ард түмэн удаан ингэж дураар нь дургуйлахгүй байлгүй. Ямар нэгэн юманд хэмжээ хязгаар гэж байдаг шүү.
Зочин · 2014/07/17
Дэмжиж байна Ингэж байж эх орон хегжине
Emee · 2014/07/17
Ene ch unen shuu.shudraga, unen baihiin zoblong bi bieeree tuulsan,mongol hun bur Shudraga hiij baigaa ajildaa unench baigaa Bol uls maan ***jino doo.
Зочин · 2014/07/16
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/16