ХСҮТ-ийн захирлаар М.Адилсайханыг томилжээ
12 цагийн өмнө
Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлж, Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон байна.
Үүнтэй холбоотойгоор Эрүүл Мэндийн Яам дараах мэдээллийг гаргажээ.
ХСҮТ-ийн захирлаар М.Адилсайханыг томиллоо.
Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.
1. 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2. 2007 он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3. 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4. 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5. 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
Ажлын туршлага:
1. 2007 он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2. 2007-2009 он Дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3. 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4. 2014-2021он Дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5. 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6. 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
Сонгуульт ажил:
1. 2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2. 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3. 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС
Зочин · 11 цагийн өмнө
ANUSN BOOW DYRAAR8095877
Зочин · 11 цагийн өмнө
ANUSDN80955877