Нийтлэлч Алхана Болд. Дуусаагүй, ноорог No. 20. "Монголчууд ДЭЛХИЙ-г тэжээх гэж зүдэрч байна".

 

"Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжъе!' гэсэн өнчин уриа Монгол Улсад бий. Уг нь сургуульд хамгийн чухал хичээл тэр л байх ёстойсон. Даанч, манай дарга нар  түүнийгээ тайлбарлах дургүй. Ихээр тайлбарлах гэхээр үндэс-ийн гээч үгээ ч  тэд тайлбарлах ёстой болно. Жишээ  нь, вьетнам засварын газрууд, корей ресторанууд "үндэсний" буюу "үндэс+ийн үйлдвэрлэл" үү? Тэд "монгол үндэстэн+ий үйлдвэрлэл" лав биш.

"Буян" Базарсадын Жаргалсайхан -Хөрөнгөтнүүд л Монголыг авч явна- гэж номлох дуртай. Онолын хувьд тийм ч байж магад. Олонхоо ядууруулах замаар баяжсан цөөнх маань одоо хүүхдээ филиппин эмээр бүүвэйлүүлж, англи багшаар хэлд оруулж, машиныхаа сэвийг вьетнамаар засуулж, барилгаа хятад эрчүүдээр бариулж....байна. Удахгүй тэд гэр, дэлгүүр,  оффисоо, ордоноо негрүүдээр хамгаалуулна гэх байх.

Харийнхныг тэжээж байгаа нь зөвхөн баячууд биш. Слесарь, инженер, оюутан дэлгүүрт ороод жишээ нь, Корей, Орос, Хятад, Монголд үйлдвэрлэсэн ариун цэврийн цаас өрөөтэй байхад, ёроолд  нь тавигддаг Монголынхыг орхиод, импортынхыг аваад явчихдаг. Оройд залагддаг ганц монгол бараа  бол идээний дээж гэх архи, пиво гээч шингэн хор. Манай дэргэдэх дэлгүүрт гэхэд л энэ хорыг 2 эгнээгээр өрчихсөн, харин хүнс нь доор нь хэвтэж байдаг. Хүнсний дэлгүүрт бурхан тахил мэт залаастай энэ хорыг монголчууд харин орхидоггүй.

Хэдэн жилийн өмнө, манай сумынхан “Чингис” зочид буудлын нэг жижиг танхимд ярилцлага хийв. Яриа халаад эхлэнгүүт зохиогчид нь “-Хэдүүлээ нэг ресторанд очиж цай, хоолтойгоор  тухтай ярилцъя” -гэсээр хүмүүсээ тусгай автобусад суулган явсаар хятад ханз хаягтай нэгэн рестораны өмнө ирээд зогсох нь тэрУлаанбаатар тэр үед хятад, корей хаягаар дүүрсэн байсныг сүүлд "Даяар Монгол"-ынхон болиулсныг та мэднэ. Би гайхан "-Нутгийнхны хоолны газар, эсвэл монгол ресторанд орлого оруулахгүй яасан юм бэ?” гэж хажуугийн хүнд хэлж дуусаагүй байхад , бүгд, таягтай хөгшид ч хятадынхад шурхийн орчихсон билээ.

 
Саяхныг хүртэл галт тэргэний буудалд,  дамжин өнгөрч буй жуулчдад зураг наймаалах гэсэн монголчуудаа цагдаа нар баривчилж, зургыг нь хурааж, Хятад, Орос руу аваачих мөнгийг нь хамгаалдаг байв.. Барууныхан Хятадад мотоциклоор аялах нь ховор. Учир нь, тэд хятадуудыг- хөтөч, орчуулагч, тогооч, хянагчийг хөлсөлж "хан хүү шиг аялах" албатай болдог. Өнгөц харвал цагдаагийн улс мэт ч, үнэндээ тэд ийм аргаар жуулчны мөнгийг сааж, хүмүүүсээ ажилтай байлгаж байна.


Социализмын үед  малаас бүх юмыг, яс, эвэр туурайг хүртэл үлдээлгүй тушаадаг байв. Гэтэл одоо яс уул талаар дүүрэн хэвтэж, жуулчдын гайхлыг төрүүлж, хонины ноос олон жил гуу жалгаар хөглөрсөн.


Монголчууд охид, эмсээрээ, ашигт малтмалаараа, цалин тэтгэвэрээрээ дэлхийг хангах, тэжээх гэж зүдэрч байна. Харийнхан газрыг нь ухаж, эмсийг нь хэрэглэн...Хүрэлбаатар эмчийн чадаагүй олон монгол эхнэрүүд өнөөдөр  харийнханд байна. Эхнэр гээч нь гадаадад сургуульд яваад ирэхэд нь бас нэг монгол эмийг жирэмслүүлээд Улаанбаатарт сууж буй цагаач байх жишээтэй...

Өөрийн цэргийг тэжээдэггүй ард түмэн, дайсны цэргийг тэжээнэ гэсэн үг яасан үнэн бэ?

Харин Монголчууд очоод мөлжүүлэхгүй бол нь ирээд мөлжих гэж энэ хэтэрхий олон харийн гуанз, эмнэлэг бий болжээ.


Жишээ нь, жуулчид гадныхны тээврээр Монголд ирж, гадаад эзэнтэй буудалд байрлаад, гаднын ресторанд хооллон, гадаад эзэнтэй тур оператороор Говь, Хөвсгөлөөр аялаад гадныхаа онгоцоор буцахад тэдний мөнгөнөөс шавхруу нь л монголчуудад оногдож байна...


 Японд гадаадын компаниуд, ресторанууд баяждаггүй, дампуурахаасаа өмнө нутгаа буцдаг гэдэг. Корей нар ч адилхан. Учир нь гадаадынхныг тэжээхгүй гэсэн хүмүүжлийг корей, япончууд хүүхэд байхдаа олчихсон байдаг. Сургуульд хүүхдийн толгойд суулгадаг гол хичээл нь тэр. Америк-д нэгэн корей баян Хёндайгаа л унадагаар зогсохгүй, бас охин, хүргэнээ ятгаж "ядаргаатаад" байгаа тухай өрөөний минь анд ярьсансан. Уг нь Хёндай бол хөл дээрээ босохсон гээд байгаа хөөрхий биш, хэдийн босоод дэлхийгээр давхичихсан том компани шүү дээ.

 
2009 онд монголчууд өөрсдийн зураг, тооцоогоор цахилгаанаар явдаг авсаархан “Дуобус” хийчихээд олныг үйлдвэрлэх, экспортлох санхүүгээр гацчихаад байхад манай түшмэд ямар нэгэн шалтгаанаар корейн хуучин, өвөл монголчуудаар цонхны мөсийг маажуулдаг 400 автобусыг авч баян корейчуудыг тэжээсэн билээ.


Үйлдвэрүүдээ устгаж, импортынхоо татварыг тэглэснийгээ “бид ардчилсан хувьсгалаа хийсэн гэж онгирдог, амьдрал муу байна хэмээн гайхдаг. Дэлгүүрт, монгол нь байсаар атал гаднын бараа, хүнсийг авдаг, корей ресторанд хооллодог, вьетнамаар машиныхаа сэвийг засуулдаг хүмүүс -амьдрал муу байна- гэж гомдоллох эрхгүй.  Бид, монгол хүнээ голж, тойрч, харийнхныг тэжээж, баяжуулж тэднийг Монголын эзэд  болгочихоод сүүлд нь -Та нар биднийг мөлжсөн- гэж "новширч" чадах уу?!  "Битгий хуц" л гэнэ биз.

Төрийн дууллыг хүүхдүүдээрээ өглөө бүр дуулуулж байснаас “Би болж л өгвөл Монгол хүнийхээ хийсэн бараа, ургуулсан ногоо, бэлдсэн үйлчилгээг авна” хэмээн уншуулж баймаар юм. Монгол Улсад хүүхдүүддээ иймэрхүү сурталчигаа хийдэг багш гэж алга. Боловсролын Их Сургууль, Багшийн Коллежид 3-5 жил сурахдаа үндэстний үйлдвэрлэлээ дэмжихын шалтгааныг огт сонсоогүй хүмүүс аргагүй шүү дээ. Ийнхүү орших, эс оршихын А, Б, В үсгүүдээ мэдэхгүй монголчууд -үндэстний үйлдвэрлэлээ дэмжиж өгөөч-гэж гуйлгуулж байгааг гайхалтгүй. Гэхдээ хар ухаанаараа бид  монголчуудаа гээд явбал бүүр ч гайхалтай биш байхсан. Цагаачид засвар чанартай, чанаргүй, хоол нь амттай амтгүй, үнэтэй, үнэгүй үйлчилдэг байх асуудал  биш, гол асуудал бол тэд Монголд үүрлэж бидний хойч үеийг уусгаж, өвгөдийн нутгийн эзэд болох нь л жинхэнэ асуудал юм. Харийнхны ресторанд хооллож,  тэднээр машинаа засуулснаар та монголчуудын мөхлийг санхүүжүүлэн оршуулгадаа бэлтгэж байна.


Эцэст нь юу болж байна вэ?  Инженер, засварчин, багш, барилгачин, малчин, тамирчин байхаар 20,30, 40 насны монгол эрс одоо таксичид болжээ. Улаанбаатарын гудамжинд гараа өргөж амжаагүй байхад л такси зогсож байгааг бодоход жипээс бусад машинтай хүмүүсийн ихэнхи нь "бүтэн" ба "хагас" таксичид  болжээ.


Та монгол  хүний мэдлийн , эсвэл монгол хүн ихэнхийг эзэмшдэг компани, ресторан, зочид буудлуудаар л, тэр битгий хэл "Paradise", "Super" мэтийн харь нэртэйгээр нь биш,  монгол нэртэйгээр нь үйлчлүүлэх хүмүүжилтэй байж л монгол үндэстэн маань тэсч үлдэнэ. Эс тэгвээс эх орон маань аажмаар Монгол Улс нэртэй ч харийн цагаачдынх болж хувирна.