Өр төлбөрт тооцон авсан хөрөнгийн анхны дуудлага худалдаанд оролцохыг урьж байна
3 цагийн өмнө
2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байранд байрлах Жижиг, дунд үйлдвэрийн газрын хурлын танхимд болно.
Ялсан этгээдийг томилох журам: Үнэ хаялцан “хамгийн өндөр үнэ санал” болгосон этгээд ялагч байна.
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:
Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна.
Дэнчин байршуулах данс: Дэнчингийн мөнгө төлөх дансны нэр: ЖДҮ.дуудлага худалдааны дэнчин
Банкны нэр: Төрийн сан
IBAN Дансны дугаар: 980090100900019351
Гүйлгээний утга: Овог нэр, РД, Утасны дугаар
Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ийн хуулбарын хамт 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 17:00 цаг хүртэл тус газрын 306 тоот өрөөнд хүлээн авна.
Жич: Бүртгэл эхлэхээс өмнө буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагаас өмнө тушаасан дэнчинг бүртгэхийг анхаарна уу!
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:
Дуудлагаар худалдах хөрөнгийн талаарх мэдээллийг 88066017, 99405027 дугаарын утсаар авна уу.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авах боломжтой. https://sme.gov.mn/.../1620.../16203978159460/17238236234492
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN SEXSEER VAWALDI VANXANDI