Н.Төмөрхуяг хүүг дайрч унагасан залуусыг саатуулжээ
2014/07/18
Нямсүрэнгийн Төмөрхуяг хэмээх 14 настай хурдан морь унаач хүү энэ сарын 11-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын наадмаар даага унажээ. Харамсалтай нь гараанаас гараад 200 м орчим явж байхад нь хэсэг залуус дайрч унагсан байна. Ухаан алдсан хүүг яаралтай сумын эмнэлэгт хүргэсэн ч аймгийн эмнэлэгт хүргэх шаардлагатай болсон байх юм. Улмаар аймгийн эмнэлэгт хүргэх гэтэл сумын түргэний тэрэг шатахуунгүй, танай хүүхэд баашилж байна, энэ байтугай унасан хүүхдүүд зүгээр байдаг хэмээн загнаж, хугацаа алдсаар маргааш нь үдээс хойш аймгийн эмнэлэгт хүргэсэн байна .
Ингээд 7-р сарын 12-ны үдээс хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж тархины зүүн талын яс цөмрөлттэй, цус хуралттай гэсэн оноштойгоор яаралтай хагалгаанд орсон байна. Н.Төмөрхуяг хүү хагалгаанаас хойш зургаан өдөр ухаангүй байсан бөгөөд өчигдөр ухаан орсон ч ярьж чадахгүй, юм мартаж, өвчнөөсөө болж уцаартай байх болсон байна. Хүүг ухаан орсон болохоор сэхээний тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн бөгөөд одоо эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Харин Ховд аймгийн Дуут сумын цагдаагийн газраас хүүг дайрч мориноос унагасан хүмүүсийг саатуулсан бөгөөд хэргийг шалгаж эхлээд байгаа талаар дуулгасан байна.
Харин хүүгийн унаж байсан дааганы эзэн өнгөрсөн хугацаанд гэрийнхэнтэй нь хамт хүүг сахиж хамт байгаа гэнэ.
Хүүд хэдийгээр эмчилгээ хийж байгаа ч эм тариа нь дутмаг байгаа бөгөөд хотод ирж эмчлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.
Хүүгийн бие тааруу байхад өнөөдрийг хүртэл наадмын зохион байгуулагчид, засаг дарга нь ямар ч арга хэмжээ авахгүй нүд нь балай чих нь дүлий байгаа юм. Нэг хүүхдийн эрүүл мэндээр наадчихаад байгаа наадмын зохион байгуулах комисс уяачдын наадам зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Наадмын зохион байгуулах комисс хамгаалалтын хэрэгсэлгүй хүүхдийг уралдуулахгүй гэж анхнаасаа хүүг уралдуулаагүй бол өнөөдөр ингэж асуудал үүсэхгүй байсан. Нөгөө талаас дааганы уралдаанд залуус оролцож уралдаж байсан хүүхдийг дайрч мориноос унагасан гэхээр наадам хичнээн зохион байгуулалгүй болсныг илтгэж байгаа юм.
Н.Төмөрхуяг хүүгийн мэдээллийг манай сайт анхлан мэдээлсэн бөгөөд энэхүү мэдээллийн дагуу хүүд тусалмаар байна, холбож өгөөч гэсэн хүсэлт олноор ирэхийн зэрэгцээ Фэйсбүүк хэрэглэгч залуус тусламжийн гараа сунгахаар нэгдэж байгаа талаар дуулгасан. Тиймээс та бүхэн Н.Төмөрхуягт туслах бол хүгийн ээж Ч.Чимгээгийн Хаан банкны 5851-01-8366 тоот данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.
А.Баярмаа
Зочин · 2014/07/21
Зочин · 2014/07/20
Тэр хурдан морь гээд байгааг чинь заавал хуухэд унах ********длагатай байдаг ю******? Эзэнгуй сул давхиулчиж болдоггуй юм уу? Тэгээд тэр нэг морь нь айрагд нуу адагт орно уу тийм чухал сонирхолтой юм биш л байна лээ ш дээ. Наадмаар морь харж байхад ээ чааваас ямар юмных нь хурдан бээ алхсан шогшсон юмнууд л барианд орж ирдэг ш дээ Ямар ч сонирхолгуй
Зочин · 2014/07/20
зочин · 2014/07/20
яамар хэцүү юм дээ энэ хүүхдийн ирээдүй тархинд аа хүнд гэмтэл авсан байна шүү дээ хөөрхий уралдая морь уная гэсэнээс ийм байдалд хүрнэ гэж яаж мэдэхэв тэр хүмүүс нь эмчилгээг нь бүрэн даах ёстойшдээ
Зочин · 2014/07/20
морь уралдах нь баячуудын наадам биш ээ хедее очиход айл болгоны эр хун морь уралдуулна гээд догьдолоод сууж байдаг биз дэ зевхен баячуул тэгдэг юм уу энэ нийтэлэлийг хийдэг ху******с еерсдее баячуулын галд очиж харсан болоод тэгэжээ монголчууд эрт дээр уеээс морьдийн тоос ергедег уламжлал бий. одооны хуухэдууд морь унахгуй байна унахлаараа унлаа гэх юм дээх нь хуухэд унаж байсан уу гэвэл угуй байхаа морь нд эрэмгий байдал алга компитор тоглож байгаа хуу морьноос уналгуй яахав дэ монгол ес алдагдаж харийн гурэн луу шилжиж байна эсвэл 5 хошуу малаа хятад орос 2тоо хувааж егеед газараа зараж идээд еер улсын колони болбол бур амар юм биш уу энэ хууг буруутгасангуй гэмтэл аюултай тэр морио гуйж унуулсан хун сайн хун байна сахиад зардал менге телеед зарим ху******с нь хаячихаад яваад егне шуу тэр хуу хурдан эдгээрэй
Зочин · 2014/07/19
Хурдан морийг нь морь уралдуулж зугаацах дуртай тэр баян гээд байгаа ********нуудаар унуулах хэрэгтэй. Унаж бэртсэн ч мөнгөтэй улс өөрсдийгөө эмчлэх нь лавтай
Зочин · 2014/07/19
NAADMIIN KOMISSIIN BURUU NAADMIIN KOMSSSIHON HUUG ERUUL SARUUL UHAANTAI BOLGOH ESTOI UCHIRAAS DARUI GADAADRUU AWCH YWJ EMCHLUULEECHEE TEGEGUI BOL NAAD HUUHED CHIN TARHINI GENTELTEI UCHIRAAS UHAAN N SAMUURAAD BAINA HUNDREL GARAHAAS N OMNO GADAADRUU AWCH YWAACHEE SUMIIN ZASAD DARGA GEH DARGANSTARUUD NAADMIIN KOMISSUUDAA ENE HUUD ANHAARALAA HANDUULAACHEE
Зочин · 2014/07/19
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/19
Ter hvgiin amidral ervl mend hohirch bn naadmiin komic araich d ter dsirsan hvmvvs oorsdo dvvtei l bh da
Зочин · 2014/07/19
Зочин · 2014/07/19
ter dairch unagaasan zaluuchuudiig olnii omno tashuurdaj shiitgeyeee baliar *****nuud veee