Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрыг албан тушаал, намаас нь түдгэлзүүлээд шалгах нь зөв юм биш үү
5 цагийн өмнө
МАН-ын даргын сонгуулиас үүдсэн орон нутгийн жижиг мөргөлдөөн улс орныг хамарсан дайны байдал руу шилжээд удлаа. Бага хурлынхаа итгэлийг хүлээж чадалгүй, шийдвэрийг эсэргүүцсэн
Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийнэ гэж сүржин мэдээлэл тарааж, сэтгүүлчдийг цуглуулснаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаа сольж, Б.Энхбаяр гишүүнийг томилж байгаагаа хэлснээр ингэтлээ ширүүсэх замруу шулуудсан гэхэд болно. Хариуд нь мэдээж Д.Амарбаясгалангийн талынхан зүгээр суугаагүй. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах бичгийг П.Сайнзориг гишүүний албан бланк дээр үйлдэж, түүн дээр нь 55 гишүүн гарын үсгээ зурснаар энэ долоо хоногт өргөн барьсан. Өнөөдрөөс Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэх гэж байна.
Тэгвэл зөрүүлээд УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулах гэж үстэй толгойгоо зулгаацгааж байгаа. Хуулийнхаа босгыг давж чадахгүй болохоор нь эргээд Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд хийгдсэн нүүрсний оффтейк гэрээнүүдийг улсын нууцаас гаргаснаар үйл явдал ид өрнөл рүүгээ явж байна.
Эхэндээ ч ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ хоёрын зодооныг уухайлан дэмжиж, хулгай луйвар, гэмт хэргүүдээ илчилж байгаад нь баярлаж байв. Гэтэл одоо нэг муу намын хэрүүл нь төр, улсын хэмжээнд гаарч, улсын ажил цалгардаж, засаг төр ганхах дээрээ тулж байгаа болохоор дургүйцлээ илэрхийлээд эхэллээ. Ёстой л нөгөө “Готов нь авна уу, Шадав нь авна уу” хамаагүй болж байна. Тийм ч болохоор энэ хоёр нөхрийг хоёуланг нь албан тушаалаас нь түдгэлзүүлээд, намынх нь гишүүнчлэлээс хасч байгаад шалгах нь зөв юм биш үү гэдэг байр суурийг илэрхийлээд ирлээ. Энэ хоёрын асуудал Их хурал дээр орж ирвэл ямар ч эргэлзээгүйгээр кнопоо дарна гэдгээ ч сөрөг хүчний гишүүд хэлж байна. Ер нь энэ хоёр хүнийг ямар залчихсан бурхан биш ингэж шалгах нь ч зүйтэй.
МАН-ын даргын сонгуулиас хойш бараг бүтэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд урьд хожид байгаагүйгээрээ засаглалын хямрал бий болж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ хоёр хүнийг шалгаж, үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Угаасаа энэ намын дүрэмд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хэнбугай ч намын гишүүнчлэлээс хасна гээд тодорхой заачихсан байдаг юм. Мэдээж улсын чухал алба хашиж байгаа энэ хоёр нөхрийг түдгэлзүүлчихлээ гэхэд улсаараа эзэнгүй мэт байж болохгүй. Орных нь хүнийг томилоод цааш ажил, амьдралаа бодох нь зөв. Тэгээд ч МАН-д ямар боловсон хүчний хомсдол гэж байх биш. Ахмад, залуу гээд аль ч үеийнхээ төлөөллөөс энэ хоёрыг орлуулчих хүн мундахгүй олдоно биз. Тэгэхгүй бол хоёр тал болж алалцсан зодооных нь дүйвээнд ард түмэн, монголчууд үрэгдэх нь. Тэр бүү хэл ирэх оныхоо төсвийг ч баталж чадахгүй байж мэдэхээр болчихлоо. Өнөөдөр багш, эмч нар цалингаа нэмүүлэхийн төлөө жагсаж, зарим нь ажил хаяж байна. Энэ жагсаал, ажил хаялт ирэх долоо хоногоос улам бүр хүрээгээ тэлэх тухай яригдаж байгаа. Харамсалтай нь тэдгээрийн шаардлагыг сонсдог, цалинг нь жаахан ч болов нэмчихье гээд ярилцдаг, арга ухаан сийлдэг хүнгүй боллоо. Нэмээд Г.Занданшатарыг огцруулах жагсаал ч Төв талбайд өчигдөр боллоо. Харамсалтай нь бүгд л нүхэндээ нуугдсан оготно шиг бүгцгээх мөртлөө албан тушаалын ярианд оролцох болохоороо Төрийн ордонд хөлийн хурд мэдэн жирийцгээж байна. Гэтэл намрын их ажил гэж зуун задгай юм хүлээж байна. Хавар, зундаа ган гачиг болсон нутаг оронд өвөлдөө хэрхэх вэ гэдэг том асуудал бий. Ам.долларын ханш гэрлийн хурдаар өсч, өргөн хэрэглээний барааны үнэ цаг, минутаар нэмэгдэж байна. Энэ бүхний эсрэг хариу арга хэмжээ авч байгаа, ажил хийсэн битгий хэл чуулганы хуралдаандаа суудаг сайд гэж алга. Тэгсэн мөртлөө шатахуун тасалдсан гэж мэдээлсэн хэвлэлд хариуцлага тооцно гээд хээвнэг яриад сууж байна. Үүнийхээ оронд гадуур шатахуун түгээх станцууд нь ямар байдалтайг очиж үзэх ухаан алга л гэж ойлгогдохоор байгаа юм.
Тийм болохоор Г.Занданшатар Д.Амарбаясаглан хоёрыг нэн яаралтай албан тушаалаас нь түдгэлзүүлж, хууль хяналтынханд хүлээлгэж өгөөд, орных нь хүмүүсийг томилоод цаашаа явцгаая. Тэдний үнэн мөнийг тогтоох нь төрийн ажил биш, хууль шүүхийн ажил юм. Тэр шүүхээс нь зөв бурууг тогтоох байлгүй. Энэ ажил ямар хурдан түргэн бүтэх биш хавраас л хариу нь гарах байх. Эднээс өөр хүн байхгүй юм шиг эдний хэрүүлийг харж суусаар залхаж байна. Хоёр хүний албан тушаалын энэ их хэнээрхлээс болоод улсаараа дампуурлаа зарлаж мэдэхээр болчихлоо. Хэрэв буруугүй бол нэрээ нэг сайхан цэвэрлэж аваад буцаад л ороод ирнэ биз. Тэр нь ч ирээдүйн улс төрийнх нь замналд хэрэгтэй байж мэднэ.
Зочин · 3 цагийн өмнө
80955877SADAR ER ZALYYSN ANUSN NUXN DOLOON80955877BOOB XOXOJ DOLOOMOOR
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN AL SEXSEER XALYYXAN UILCHLEX JARGAAGCH80855877
Зочин · 3 цагийн өмнө
BOOBN XXN DOLOOJ TOMSGN VANAGXAN GOE XUSMEER XELEERE DOLOON80955877