Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох уу?
3 цагийн өмнө
УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг огцруулах асуудлаар УИХ, Засгийн газар, улс төрийн намууд тэг дундуураа хуваагдсан. Тэгж хэлж болно. Тийм байдалтай хэд хонолоо.
Уг нь УИХ л хэн хэн дээр нь эцсийн шийдийг гаргана. Гэтэл УИХ-ын тухайд УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн лав 34:34-өөрөө хоёр талд гараад суучихсан. АН аль талд нь байхаас УИХ-ын даргын ч, Ерөнхий сайдын ч хувь заяа хамаарахаар болоод байгаа юм. Гэхдээ, АН-ын бүлгийнхэн тэг дундуураа биш ч нэг хэсэг нь УИХ-ын даргыг, нөгөө хэсэг нь Ерөнхий сайдыг дэмжсэн байдалтай байна. Ерөнхийдөө, УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаануудаас дайжих маягтай байгаагаас олонх хийгээд удирдлагынх нь байр суурь харагдана.
Ер нь бол, УИХ, тэндэх намын бүлгүүд, Засгийн газар, бүр улс төрийн намуудаас өдөр бүр ямар нэг мэдэгдэл хийдэг болсон. Тэндээс нь хэвлэл, олон нийт ямар нэг зүг чиг авна. Үнэндээ, яг ийм байдлаар дахиад хагас сар болоход Монгол Улс бүх төрөлдөө дефольт зарлаж мэдэхээр л болж байна.
Өчигдөр л гэхэд, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “…УИХ дахь намын бүлгийн хурлыг намын дарга, бүлгийн гишүүдийн олонх шаардсан бол хуралдуулах боломжтой. Бүлэг сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Бүлгийн гишүүдийн олонх буюу 38 гишүүн бүлгийг хуралдуулах шаардлага тавьсан. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал хуримтлагдлаа. Бүлэг хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Анх аравдугаар сарын 9-нд бид цөөхүүлээ Бүлгийн даргад бүлгийн хурлыг зарлах шаардлага тавьсан. Мөн, гишүүд бүлгийнхээ групп дээр “…Бүлгээ хуралдуулж, улс орны өминө тулгамдсан асуудлаа хэлэлцье” гээд байхад хурал зарлалгүй, хүлээлгээд байна. Гэтэл, цаг хугацаа бага байна. Баруун аймгууд гантай байсан. Зуд болох эрсдэл өндөр байна. Төсөв хэлэлцэх шаардлагатай байна. Засгийн газрыг огцруулах шаардлага, УИХ-ын даргыг огцруулах шаардлага өргөн барьсан гээд хэлэлцэх асуудал их байна. Төрийн ажил тасралтгүй явж байх ёстой тул Байнгын хорооны хурлыг өнөөдөр 16:00 цагт дуусангуут үргэлжлүүлээд бүлгийг хуралдах боломжтой” гэсэн. Дараа нь, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “…Хоёр тал учраа олоогүй байна. Шулуухан хэлэхэд Д.Амарбаясгалан, нөгөө талд Г.Занданшатар гэдэг хүмүүсийн визгүйгээр бүлэг дээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй. Хоосон хэрүүл болно. Тийм учраас Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудлаар чиг гаргаж өгөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Ер нь бол хоёр тал зөвшилцөөд, бичгээ татчихвал асуудал цэгцрэх хувилбар ч бий. Маргаашийн лхагва гарагт 12.00 цагаас бүлгийн хурал зарласан” гэв.
Нөгөөтэйгүүр, сүүлийн өдрүүдэд УИХ-ын зарим гишүүн, мөн МАН-ын гишүүдээс “…Төрийг хямраагаад байгаа энэ асуудлыг нам дээрээ цэглэе. Генсек Я.Содбаатар намын Удирдах зөвлөлийг зарлан хуралдуулах хэрэгтэй” гээд байсан. Үүнд МАН-д үлдсэн, тус намын Үндсэн дүрмээр намын даргын асуудал ийм эргэлзээтэй байгаа үед түүнийг орлох эрх бүхий генсек Я.Содбаатар “…Заавал Удирдах зөвлөл хуралдаж байж, намын бүлэг хуралдана гэсэн ойлголт байхгүй. МАН-ын асуудал Тусгаар тогтнолын ордондоо явна. Огцруулах асуудал чуулган дээр явна” гэлээ. Юутай ч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12:00 цагаас хуралдахаар товлосон байна. Үүний зэрэгцээ, өнгөрсөн баасан гаригт хуралдаж байсан УИХ-ын ТББХ-ны хурал үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт завсарласан. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир “…Даваа гаригт үргэлжилнэ” гэсэн. Гэтэл “…Ирц бүрдээгүй” гэсэн шалтгаанаар хуралдаж чадаагүй өнгөрсөн. Энэ шалтаг байсан бололтой. “…Хөшигний ард Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээж, Б.Пүрэвдоржийг УИХ-ын даргаар сонгох тохироо хийгдсэн” гэж өчигдөр улс төрийн хүрээнд битүү яригдав. Б.Пүрвдоржийн хувьд АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдоод, улмаар намынхаа квотоор УИХ-ын дэд дарга болсон.
Харин уржигдар өглөө хуралдсан ТББХ-ны хуралдаанад “…Өвчтэй” гээд ирээгүй тэрээр оройхон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах гишүүдийн хүсэлтийг УИХ-ын дэд даргынхаа хувьд хүлээж авсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 10 минутын өмнө
SEXSEER XAMTRAGCH BOLI80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877
Зочин · 3 цагийн өмнө
2ZALYYD SEXSEER XUCHINDEX ERTEI XUCHEER SHAALGI80955877