Манай улсын зээлжих зэрэглэл дахин буурч, доллар 1850 давлаа
2014/07/21
Манай улсын эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ цаг үед зээлжих зэрэглэл дахин буурлаа. Олон улсын зэрэглэл тогтоох "Moody"s" агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг дахин буурууллаа. Тодруулбал, тус агентлаг Монголын засгийн газрын гадаад валютын бондын зэрэглэлийг В1-ээс В2 болгож бууруулсан бөгөөд хэтийн төлөвийг сөрөг хэвээр үлдээсэн талаараа мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоорр манай улсын Хөгжлийн банкны бондын зэрэглэлийг мөн В1-ээс В2 болгож бууруулжээ.
Монголын зээлжих зэрэглэл буурах нь олон улсын хөрөнгийн зах зээлд зарагдаж байгаа, бонд болон хувьцаануудад сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Ийн зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдгийг мэдэгдсэний Засгийн газрын босгосон бондын үнэлгээ огцом уналттай орсон байна.
Дотоодын зах зээлд ам.долларын ханш өсч, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 1.6 тэрбум доллар болтлоо доошилсон. Энэ нь зээлжих зэрэглэлийг дахин бууруулах шалтгаан болсон гэж гадны мэргэжилтнүүд үзлээ. Үндэсний статистиктийн газраас гаргасан судалгаагаар зургадугаар сарын байдлаар төгрөгийн ханш 26 хувиар унасан, цаашид унах төлөвтэй байгаа нь ч харагдсан судалгаа гарсан байна. Учир нь арилжааны банкуудад зарж байгаа ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 1852 төгрөгтэй тэнцэж буйтай холбоотой юм.
"ЭЗЭН 100 хоног"-ийн хүрээнд ам.долларын ханш улам өсч, хувийн хэвшлийн компаниуд үүдээ барьж, зарим нэг нь дампуурлаа зарласан. Тэгвэл Монголын зээлжих зэрэглэл ийнхүү дахин буурсан нь Засгийн газарт сануулга өгч буй нэг хэлбэр. Амаараа бурах биш ажил хэрэг болгож үр дүнгийн гаргах цаг аль хэдийн иржээ.
Зээлжих зэрэглэл өнгөрсөн тавдугаар сард ВВ+” хэтийн төлөв нь эерэг болтолоо өсөөд байсан. Гэвч 2013 онд “ВВ+” зэрэглэлийг “В+” болгон бууруулж хэтийн төлвийг эерэг гэж тодорхойлсон бол 2014 оны 04-р сарын 29-нд “В+” зэрэгллийг хэвээр үлдээж хэтийн төлвийг “эерэг” байсныг “тогтвортой” болгон бууруулсан. Тэгвэл 2012 оны сонгуулиас хойш дөрөвдэхь удаагаа буурч байгаа нь энэ.
Үүний хажуугаар Монгол Улсын гадаадад тавьсан өр ч тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь Азийн бүс нутагтаа хамгийн өртэй орны тоонд багтахад хүргэсэн бололтой. Блюмбүүргийн мэдээгээр бол Монгол улс өрийн хэмжээгээрээ тавд жагссан гэдгийг онцлон мэдээлсэн.
Ерөнхий сайдын маань амлалт талаар болж "долларт дарлуулсан Монгол улс" гэдгээ бараг л дэлхийн дахинаа тунхаглаад авлаа гэхэд хилсдэхгүй. Түүний үлгэрээр бол өдгөө долларын ханш 1384 төгрөг байж, ард иргэд тансаг амьдарч байх.
Гэтэл өнөөдрийн байдлаар монголбанкны долларын хаалтын ханш 1843, арилжааны банкуудад 1852 төгрөгт хүрч, "Найман шарга" 1851 төгрөг болж өслөө.
Харин нэг юань 299 төгрөг 60 мөнгөтэй тэнцэж байна. Хичээлийн шинэ жил эхлэх үеэр доллар болон юанийн ханш өсөх магадлал өндөр байна гэж эдийн засагчид дүгнэж байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоос 30 хоног үлдэж байгааг мөн сануулья.
Х.Даваа
Зочин · 2014/07/22
Үнэхээр сонирхолтой байгаа юм. Би үүнтэй санал нийлжhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/22