Орчноо тохижуулаагүй ААН-д инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй
2014/07/22
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 63-дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан.
Уг журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.
Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж буй газраас гадагш 50 метр хүртэлх зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийж, ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг сайжруулах үүрэгтэйгээс гадна үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд хөрөнгө төлөвлөж, тухайн орчноо тохижуулах ёстой юм. Тухайн журмын хэрэгжилт хангалтгүй байгаа учраас, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллагуудад инженерийн үйлчилгээ үзүүлэхгүй байх, авах арга хэмжээг тодорхой болгох шинэ журмыг холбогдох байгууллагуудаас боловсруулж байна хэмээн Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2014/07/23