Монголд ардчилал гэж байхгүй болсон. Төр нь төр шигээ ажиллаж чадахгүй байгааг иргэний нийгмийн байгууллагууд дуу нэгтээгээр илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг илтгэж байгаа зүйл нь өнөөдөр ард түмэн, төр нь хоёр хуваагдаж,  хүчгүй болоод байгаа нь тод харуулж байна гэж Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбоо гээд байгаль орчин, газар шорооныхоо төлөө тэмцдэг байгууллагууд санууллаа. 

Тэд ч өнөөдөр хүчгүйдэж, төр гэдэг намын байгууллагад дарлуулж, нухчуулж буйгаа жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Учир нь Урт нэртэй хуулийн журманд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн жилийн өдий үеэс ярьсан. Тухайн үед иргэний нийгмийн байгууллагууд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс төрд сануулга өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгүүдэд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд хүртэл эсэргүүцлээ илэрхийлэх алхмыг Төрийн ордны хамгаалалтын бүсэд буун дуу гаргаж, тэсрэх бөмбөг тавьснаас нь болж саатуулж, тэр байтугай ял эдлүүлэн төмөр торны цаана суулгаж байгаа. 

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг буруутгахгүй аргагүй. Тэрбээр Онги гол уул уурхайн буруутай ажиллагаанаас болж тасарсанаас болоод эх авдаг өөр олон гол нь  амьсгал татарчихсан үед тэмцэл өрнүүлж, аварч байсан хүн. Олон жил татарсаны эцэст Онги гол урсаж, бүр Өвөрхангайг дайраад Дундговь хүрсэн гэдэг. Үнэхээр уул, усаа аврах чинхүү сэтгэлтэй энэ хүн төрийн буруу шийдвэрийг эсэргүүцэж, буу шийдэм болсныг нь өмөөрч чадахгүй ч өнөөдөр хууль, шүүхийн байгууллагын хараагаар хөдөлдөг боллоо. Тэр байтугай шүүхээс 21 жилийн ял авч, давж заалдсаны эцэст хөнгөлсөн ч өнөөдөр шоронд хүний эрх зөрчигдөж байна уу гэдэг асуудал үүсээд байгаа юм. Учир нь Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь хорих ангид шилжүүлсэн түүнийг эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ гэдгээр Зайсан дахь хориход авчирсаныг буруутгах, хардах хүн олон байна. Гэвч түүний хувьд биеийн байдал эрүүл учир үйлчилгээ авах шалтгаан байхгүй гэдгээ илэрхийлсэн ч Улаанбаатарт шилжүүлэн авчирчихаад ял эдэлж буй бусад нөхдийнх нь биеийн байдал муудаж, зарим нэг нь сэхээнд байхад эмнэлгийн тусламж үйлчилгээг яагаад үзүүлэх байна гэдэг нь анхаарал татаж байгааг иргэний нийгмийн байгууллагууд гайхан харж байна. 

Харин эдгээр хөдөлгөөнөөс ял эдлүүлсэн таван хүний эрүүл мэнд, амь нас ямар нэгэн байдлаар хохирвол төрөөс нэхэхээ илэрхийлсэн. Тэд ч цаашид газар шороо, Монголын ард түмний ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө тэмцэж, дуу нэгтэйгээр монголчууд босох цаг хаяанд ирснийг сануулж байна. 



С.МӨНХБАЯСГАЛАН