114 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дуусч хүлээлгэн өглөө
2014/07/24
“Хааны эрэлд-2014” Энхийг дэмжих ажиллагааны Олон улсын хамтарсан сургуульд оролцсон АНУ-ын арми, тэнгисийн явган цэрэг болон Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн инженерүүд, 071 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамтран хүмүүнлэгийн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 144 дүгээр цэцэрлэгт 180 мянган ам.долларын бүрэн хэмжээний засварыг хийж гүйцэтгэлээ.
Уг ажлын хүрээнд цэцэрлэгийн сантехник, шал, хаалга, цонхыг иж бүрнээр нь сольж гадна талын хашаа, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн засварлаж дуусган хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Тамгын газрын дарга Т.Нямцэцэг, Цэргийн штабын дарга Л.Ганбаатар, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар болон барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн барилга ангийн бие бүрэлдэхүүн, албаны хүмүүс, иргэд оролцов.
Хүмүүнлэгийн ажил амжилттай хэрэгжиж Баянгол дүүргийн олон хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсч хүмүүжих нөхцлөөр хангах боломж бүрдэж байгааг албаны хүмүүс онцлон хэллээ.
Х.Даваа