ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашням ОХУ-ын спортын сайд Михаил Владимирович Дегтярёвтой уулзжээ
2 цагийн өмнө
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Оросын Холбооны Улсын Спортын сайд Михаил Владимирович Дегтярев-той 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Москва хотноо уулзав. Уулзалтад хоёр орны холбогдох байгууллагуудын удирдлага, бусад төлөөлөл байлцаж, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Тухайлбал, талууд хоёр оронд зохион байгуулагдах спортын арга хэмжээ, тэр дундаа жүдо, чөлөөт бөх, сагсан бөмбөгийн төрлийн тэмцээнүүдэд тамирчдыг харилцан оролцуулахаар тохиролцов. Мөн биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, биеийн тамирын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням, ОХУ-ын Спортын сайд М.В.Дегтярев нар “Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд Биеийн тамир, спортын салбарт 2026-2028 онд хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөгөө”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү төлөвлөгөө ёсоор талууд 2026-2028 онуудад салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, спортын олон төрлийн арга хэмжээ, тэмцээн уралдаан харилцан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ССАЖЗЯ






