100 хоногоос 20 үлдлээ Ерөнхий сайдаа
2014/07/25
Засгийн газраас эдийн засгийг сэргээх “100 хоног” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд яг 80 дахь хоногтоо золгож байна.
Тэгэхээр 100 хоногоос ердөө 20 хоног нь үлдэж байгаа юм. Гэтэл эдийн засгийг сэргээх 100 хоногийн дотор эдийн засаг сэргэх нь битгий хэл улам л уруудсаар байна.
Тухайлбал, ам.долларын ханш 1858 төгрөгт хүрчээ. Хоёр хоногийн өмнө 1856 тай байсан ханш өнөөдөр 1858 болжээ. Тэгэхээр ноён ногооны ханш цаашид өссөөр 2000 хүрэхгүй гэсэн баталгаа алга. Хэрвээ ам.долларын ханш 2000 мянгад хүрэх юм бол аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, үүдээ барихад хүрнэ. Уг н ь Монголбанк ам.долларын ханшийг барих талаар арга хэмжээ авч байгаа гэх боловч огтхон ч үр дүнгээ өгөхгүй байгаа нь харагдаж байна. Үнэндээ Монголбанк своп, форвард хэлэлцээ хийхээс цаашгүй болчихоод байгаа юм.
Манай улс импортоос хэт хамааралтай учраас ам.долларын ханш өсөхтэй зэрэгцэн үндэсний аж ахуйн нэгжүүд хүссэн хүсээгүй ажилтнуудаа цомхотгож эхэлдэг. Энэ дүр зураг ч мөн ялгаагүй өнгөрсөн хугацаанд харагдлаа. Саяхны мэдээллээр сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 4000 гаруй иргэд ажлаасаа халагдсан гэх мэдээлэл байна. Дээр хэлсэнчлэн Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх, түүнийг сэргээх талаар дорвитой арга хэмжээ авсангүй. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө “эдийн засгийг сэргээх 100 хоног” гэх хөтөлбөрийг зарласан ч түүний хүрээнд хийгдэж байгаа ажил үр дүн тааруухан явна.
Мөн эдийн засгийн сэргээх талд маш олон ажил хийнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүдийн ихэнх нь хөдөө орон нутагт наадам хэсч, зугаацаж явна. Хэдийгээр УИХ хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиудыг баталсан нь хөрөнгө оруулалтыг татах таатай боломж хэдий ч цаг хугацаа шаардахыг эдийн засагчид битгий хэл жирийн ард иргэд хэлж байгаа юм. Түүнчлэн манай эдийн засаг улам л эмзэг байдалд шилжиж, зээлжих зэрэглэл унасан нь хөрөнгө оруулагчдад болгоомжлох сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж. Энэ мэт асуудлаас болоод хөрөнгө оруулагчид наашлах нь байтугай улам холдоод явахыг үгүйсгэхгүй юм. Харин зарим улстөрчдын хэлж буйгаар одоо яригдаж буй хоёр хөршийн тэргүүний айлчлал манай улсын эдийн засагт томоохон өөрчлөлт бий болгож магадгүй гэж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар БНХАУ-ын тэргүүн Си Жинпинийн айлчлалын талаар ярьж байгаа ч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлах нь тодорхойгүй байгаа юм.
Үүнээс гадна тухайн үед УИХ-аас Засгийн газарт өгсөн 100 хоногийн хугацаа дуусч, үр дүн шаардах болоход валютын ханш буурч, үндэсний компаниуд сэргэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулна. Хэрвээ Засгийн газар энэ мэт унтаа байдлаар ажиллавал эдийн засаг сэргэх нь үлгэр болж дуусах биз ээ. Үүнтэй зэрэгцээд шинэчлэлийн гэх Засгийн газрын хувь заяа мөн яригдаж эхлэх юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт дахин сануулж хэлье. Эдийн засгийг сэргээх 100 хоногоос 20 үлдлээ шүү Ерөнхий сайд аа.
Зочин · 2014/07/27
http://hackfbaccountlive.com/?ref=610993
Зочин · 2014/07/27
Zasag deer yriltsaj baigaa hiih gej baigaa zviliig ni ter dor ni TERBISHDAGVA MAN iihaa ENHBOLDOD helchihne . Yaj Turin bodlogo urag**** yvah ve erunhii saidaa. TENDER ****oor tanai namiihantai arhidaad uuruu heseed heden unjiisan tsvnkh barihaas uur yum medehgvi yumnuudaa iish tiish ni gvilgeed baina.
Зочин · 2014/07/27
Altanhuag darga ajil hiideggvi erunhiilu****in heldgeer turd oirduulmaargvi TERBISHDAGVIIG ***dar saidaar ajilluulhaar ajil yaj sain Bain aa,neg ni ajil bolno. Nuguu ni mungu bodno.
иргэн · 2014/07/27
Хирээ мэдэж ярь,бяраа мэдэж өргө. гэдэг үг байдагсан.Чадахгүй байж албан ту******лд үхэн хатан дурлаад байх нь юу вэ.Ерөнхий сайд гэдэг алба чинь дээд зэргийн чадвартай Эдийн засагч Бямбасүрэн, Жасрай агсан нэрын хийдэг ажил болхоос биш чам шиг физикийн багшийн хийх ажил биш ээ. Мангуу минь...
Зочин · 2014/07/27
Одоо 100 хоног дууслаа манай дарга нарын наадам дуусах болоогүй тул дахин 100 сунгах саналтай байгаа гэнээ
Зочин · 2014/07/27
Dolloriig ulaml usguud baih yum ymar uchirtai yumboldoo.
Зочин · 2014/07/26
Тэгэхээр
Зочин · 2014/07/26
Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 3jil.Engiin tor 15000tog.Baga nasnii huuhedtei aild:Salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
Зочин · 2014/07/26
Ene neg yumiig harahaar suuliin ued uruvduud bdag bolchihloo. Uldsen amidralaa haana unguruuhiig ni harahaas kkk
Зочин · 2014/07/26