Р.Батболд: Батын Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна
2 цагийн өмнө

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын онц их хурлын шийдвэр, намын шинэ удирдлага болон улс төрийн нөхцөл байдлын талаар Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Тус намын гишүүд энэ сарын 10-нд “Новотел” зочид буудалд аймаг, нийслэл, дүүргийн төлөөллөөс бүрдсэн нийт 462 төлөөлөгч оролцсон онц их хурлаар намын дүрмийг шинэчлэн баталж, удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулан, намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгож байв.
Мөн намын өмнөх дарга Б.Батбаатарыг намын гишүүнчлэлээс хасаж, намыг төлөөлөх эрхгүй болгосонтой холбогдуулан хамтарсан Засгийн газарт тодорхой шаардлага хүргүүлж байгаа аж.
УИХ-ын гишүүн Р.Батболд: Улсын дээд шүүхийн 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг 60 хоногийн дотор дахин нэг удаа ирүүлж болохыг мэдэгдсэн тул уг хугацаанд дүрмийг хуульд нийцүүлэх асуудлыг яаралтай хэлэлцэн батлах шаардлага үүссэн.
Улс төрийн тавцанд 3 дахь хүчний орон зайд тууштай үйл ажиллагаа явуулж УИХ-ын болон Засгийн газрын түвшинд өөрийн төлөөлөл дуу хоолойтойгоор тасралтгүй 26 жил үйл ажиллагаа явуулсан. Хөгжлийн ногоон бодлого ардчилсан үзэл баримтлал бүхий Иргэний Зориг ногоон намын цаашдын хувь заяа хууль эрх зүйн чадамжийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдалд хүрсэн нь Иргэний зориг ногоон намын дарга УИХ-ын гишүүн Батын Батбаатарын хувийн явцуу эрх ашгаа хангах гэсэн ёс зүйгүй санаатай үйлдэлтэй холбоотой хэмээн намын гишүүд үзэж байна.
Улсын Дээд шүүхийн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн Иргэний зориг ногоон намын даргыг Улсын дээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай 26 дугаар тогтоол гарснаар Батын Батбаатар нь намыг төлөөлөх эрхгүй эрх зүйн чадамжгүй болсон тул Онц их хурлаас Батын Батбаатарыг намын даргын албан тушаалаас чөлөөлж намын даргаар УИХ-ын гишүүн Р.Батболдыг 73.3%-ийн саналаар сонгосон.
Онц их хурлын шийдвэрийг үндэслэн Иргэний Зориг Ногоон намын дүрмийн шинэчлэл намын даргын өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр ажиллаж байгаа болно.
Түүнчлэн Батын Батбаатар нь төрийн албаны тухай хууль Төсвийн хэмнэлтийн тухай хууль Улс төрийн намын тухай хууль Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчин эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт болон бусдад давуу байдал олгосон асуудлаар Иргэний Зориг Ногоон намын гишүүд АТГ-т хандсаны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.
Тухайлбал КОП-17 арга хэмжээ зохион байгуулах болон гадаад томилолттой холбоотой их хэмжээний мөнгө хөрөнгийг төсвөөс гаргуулж захиран зарцуулсан нь баримтаар тогтоогдсон тул хууль хяналтын байгууллагаар ийнхүү шалгагдаж байна. Мөн улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилт болох 455 сая төгрөг төгрөгийг хууль бусаар зарцуулсан гишүүдийн татвар хандивын 320 орчим сая төгрөгийг хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн дүрмийн бусаар ашигласан нь баримттай байна.
Батын Батбаатар нь Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу намын үнэт зүйл зарчмыг ноцтой зөрчсөн тул Батын Батбаатарыг Онц их хурлаас намын гишүүнчлэлээс хасаж цаашид Иргэний Зориг Ногоон Намыг төлөөлөх эрхгүй тухай шийдвэрийг төлөөлөгчдийн 100%-ийн саналаар гаргасан болно.
Иймд хамтарсан Засгийн газар нь ИЗНН-ын гишүүнчлэлгүй болсон Батын Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх, хамтарсан Засгийн газрын гэрээг хууль ёсны шинэ удирдлагатай шинэчлэн баталгаажуулахыг шаардаж байгаагаа үүгээр уламжилж байна.
Бидний хамтрал ардчилсан эрх зүйт төрийн өндөр чадамжийг чухалчлах хууль хүн бүр тэгш тэр дундаа төрийн өндөр албан тушаалтанд тэгш үйлчлэх бодлогын алдаа завхралыг засаж хариуцлага тооцон ажиллах зарчимд суурилах ёстой юмыг үзэж байна. Таны зүгээс Иргэний Зориг нам Ногоон намын байр суурийг дэмжин хууль ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байна аа гэсэн. Ийм шаардлагыг Ерөнхий сайд Занданшатарт хүргүүлэх гэж байна.







Зочин · 26 минутын өмнө
УИХ гишүүн гэж огт хараагүй товарш бна
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDAX BOOB XXN BOOW DOLOOJ80955877AL SEXSEER XUCHINDUULI