Хотын дарга Х.Нямбаатар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалантай үүсээд буй маргааныхаа талаар дараах тодруулгыг өгчээ.

"Ерөнхий сайд уржигдар Э.Бат-Амгалан бид хоёрыг дуудаж уулзсан. Сошиал хэрүүлээ болио л гэсэн. Би Баянзүрх дүүрэг дээр хүн жагсаагаад гүйгээд байгаа зүйл байхгүй. Өөрөө тийм үйлдлүүд хийгээд байгаа. Гэтэл би олигтой юм хийгээгүй. Ганц лайв л хийсэн. Өөр юу ч хийгээгүй биз дээ. Тэрийг өөрөөс нь асуух хэрэгтэй. Би дахиж хэрүүл, уруул хиймээргүй байна. Энэ хавар ажил их байна.

ТЭЦ-5-ын газар шорооны ажил эхэлчихсэн явж байна. Дамбадаржаагийн ДС мөн эхэлж байна. Тойрог хурдны зам гээд тусдаа ажил дөрөвдүгээр сард тендер нээгдэнэ. Тарамбай ч мөн адил дөрвөн сард тендер нь нээгдэнэ. Сэлбийн ажил овоо урагштай үргэлжилж байна.

Миний зургийг шатааж байгаа бичлэг явж байсан. Э.Бат-Амгалангийн эхнэрийнх нь дүү байна билээ. Цагдаад гомдол гаргаагүй. Шатаавал шатаана биз. Бөөлнө үү, яана уу дураараа л болог. Би урдах ажлаа л хийж явъя. Яагаад маргаан үүссэн болохыг би мэдэхгүй байна" гэлээ.