С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонголоо
2026/04/03

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ.
Ардчилсан намын бүлэг уг асуудлаар авсан завсарлагын хугацаагаа сунгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэнээр С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгож байна.

С.Бямбацогтын намтар:
Тэрбээр 1974 онд Ховд аймагт төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургууль, 2014 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2000-2008 онд “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2008-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,
- 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
- 2025 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.







NEWS · 2026/04/08
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .[email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .[email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2026/04/06
Дарга хийгээд л байдаг улс орон хөгждөггүй. Оркууд нь баяжаад
Зочин · 2026/04/05
SAWI80955877
Зочин · 2026/04/04
Дарга болохын төлөө надад МАН хэрэггүй би түтгэлзчихье гэж байгаа орк шүү дээ. Юу гэж бодохов. Хэнээ юу өвчин үү. Эрүүл үү. хаашаа ч холбирч чадах дурак байгаа биз
зочин · 2026/04/04
Хууль зүйн их сургуульд хэрэг болж магад гээд эчнээгээр явсан болсон байх.
зочин · 2026/04/04
Маастрихтын их сургууль гэж хүнд хэлэхэд ичмээр дамшигдаа. Яахав оркууд ичих биш
Зочин · 2026/04/04
BOOB XXN BOOW DOLOOGD80955877