Г.Буяндорж нарыг шүүнэ
2014/07/29
"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, Хурц нарт холбогдох шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд энэ сарын 7-нд болох байсан. Гэвч хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй нь улмаас шүүх хурал хойшилсон.
Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндорж нарыг бусдыг залилж, 1.2 сая ам.долларын хохирол учруулсан гэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр шүүх хурал болно. Авлига авч худал шийдвэр гаргасан гэх үндэслэлээр шүүгчдийн хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэнэ.
Х.Даваа