Б.Хурц үнэхээр хорсоод байгаа юм бол тэр нь хэзээ, хэрхэн тайлагдах вэ
2014/07/30
Сүүлийн үед Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцтай холбоотой гомдол гарах болоод байна. Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Д.Цогтбаатар “Б.Хурцтай хамт ажиллаж байхад тэр намайг болон бусад нөхдийг дандаа хууль бус үйлдэлд уруу татаж, зөвшөөрөхгүй болохоор занадаг байсан.
Одоо түүнийгээ марталгүй намайг хориулж, дарамталж байна гэсэн захидлыг урьдчилан хорих төвөөс илгээгээд буй.
Мөн татварын дарга нарын хэрэгт холбогдож хоригдсон Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга асан Д.Энхбатын эхнэр нь Б.Хурц хорссондоо манай нөхрийг хэлмэгдүүлж байна хэмээн ярилцлага өгсөн.
Эдгээр хүмүүсийн бичсэн болон ярьсан зүйлс дунд нь ноцтой асуудлууд цөөнгүй байгаа. Тэгэхээр Б.Хурцыг холбогдох хууль хяналтынхан шалгах нь зүйтэй гэдэгт цөөнгүй хүн ч санал нэгдээд байгаа сураг байна.
Д.Цогтбаатарын бичсэнээс үзэх юм бол хууль бус үйлдлүүдийг нь мэдэх түүний амыг өрсөж хамхиулах зорилгоор түүнийг цагдан хориулжээ.
Харин Д.Энхбатыг авлигын хэргээр хоригдох болсоны цаана Б.Хурцын эхнэр Сарнайгийнх нь “Сарнайх” компанитай холбоотой татварын хэргүүд байгаа гэх.
Энэ бүхнээс болж Б.Хурц эдгээр хүмүүсийг далд байлгах гэсэн мэт.
Эдгээрээс гадна Б.Хурц одоогийн МАН-ыг МАХН байхад буюу дангаар засгийн эрх барьж, Н.Энхбаярыг ид “галзуурч” байх тэр үед тухайн үеийн ажлын шаардлага, төрийн даалгавраар Францаас ХБНГУ, Бельгиэр дамжуулан тусгай ажиллагаа явуулан Д.Энхбат агсаныг баривчилж ирж байв.
Иймэрхүү ажиллагааг дэлхийн улс орнуудын тусгай албад гүйцэтгэсээр ирсэн ба одоо ч гүйцэтгэсээр л байгаа.
Гэтэл манай улстөрийн бохир явуулгад гаршсан улстөрчид үүнийг хэт улстөржүүлсэн нь цөөнгүй.
Үүнийг их гүрнүүд хараанаасаа холуур өнгөрөөгөөгүй нь мэдээж.
Тиймээс манай тусгай албаны ажилтнуудын нутаг дэвсгэр дээр нь явуулсан үйл ажиллагаанд Европын улс орнууд тэр дундаа Герман улс дургүйцэхээс ч аргагүй байв.
Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэргэдэх ҮАБЗ-ийн ажлын албаны дарга болсон Б.Хурц Англи улсад ажлын айлчлал хийхээр явлаа.
Эндээс том асуудал үүсч Монгол улсын ҮАБЗ-ийн ажлын албаны дарга хэмээх өндөр албан тушаалтан Б.Хурц Лондонгийн “Хитроу” онгоцны буудалд буугаад л саатуулагдав. Бүтэн жил гаруй тэнд хоригдсон Б.Хурцыг ХБНГУ манай нутаг дээр хүн хулгайлах гэмт хэрэг хийсэн учир манай талд шилжүүл хэмээн нэхсэн.
Энэ хугацаанд манай Гадаад хэргийн дэд сайд болон ХЗДХ-ийн төрийн нарийн бичгийн дарга нараар удирдуулсан баг Б.Хурцыг суллуулахаар хөөцөлдсөн юм.
Гэвч тэр их хүчин чармайлт талаар болж Англичууд түүнийг ХБНГУ-д шилжүүлэн өгөх нь тэр. Тэгэхэд монголчууд ”энэ одоо өнгөрлөө” гэлцэж байсан билээ.
Гэвч түүнийг шилжүүлэн өгснөөс хойш хэдхэн хоногийн дараа гадаадад айлчлал хийж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагуулаад ирсэн билээ.
Ийнхүү зүгээр төрийн ажил хийж яваад хүний нутагт жил хагас хоригдсон Б.Хурц өөрийн баригдсан шалтгаанаа МАН-тай холбож үздэг учраас одоо тус намынхныг ээлж дараалан намнаж байгаа тухай яриа ч хүчтэй яригдсаар ирсэн.
Түүнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гэнэт дагуулж ирсэн шигээ гэнэт АТГ-ын дэд даргын суудалд санал болгож томилуулсан билээ. Тэр үед зарим хүн “МАН-аас хэдэн хүн шоронд хийчихээр яаж сонгуульд ялахыг нь харна аа” гэж Б.Хурц заналхийлсэн хэмээн цуурч байсан билээ.
Б.Хурц АТГ-ын дэд дарга болоод удаагүй байхад тус газрынхан Н.Энхбаярыг бор оймстой хөлийг нь гозогнуулан баривчилж хорьсон ба улмаар жилийн дараа яллуулж чадсан.
Гэвч эдүгээ Н.Энхбаяр уучлагдаж, БНСУ-д очоод жил тойрлоо. Н.Энхбаярын яллагдсан хэргийн заримд нь нэр холбогдсон Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт саяхан хоёр жилийн ял өгөөд байна.
Ер нь Б.Хурц өөрт нь тааламжгүй хандсан нөхдөөс, тэр дундаа экс эрх баригчдад хорссон хорслоо авлигын хэрэгт холбогдуулан яллуулж тайлдаг юм биш үү хэмээн ярих хүн ч олшроод байх юм.
МАН-ынхан АТГ-аас эхлээд Цагдаагийн үүдэнд олноороо чулуу няслах болсон болон ял авч байгаа нь энэхүү ярианы үндэс болсоор байна.
Энэ тухайд Б.Хурц өөрөө тайлбар хийх, мөн түүнийг дээр өгүүлсэн асуудлуудаар шалгаж байж л асуудал намжих болов уу.
Д.Саруул
Зочин · 2014/08/04
bayan yum chin yah ch vgvi jiriin ard bidnees 3 ver ilvv yawah ni todorhoi
Зочин · 2014/08/04
Хурц ажлаа сайжруулж,жинхэн тэмээн жингийн цуваанд хөтөллөө,ингэж байж л идсэн уусан луйварчидыг цэвэршүүлэх ,цаазын ялыг бий болгох,Хойт Солонгосын Ким чун шиг байгаасаа манай төрийн тшээд нар,тэр тусмаа манай ерөнхийлөгч цаазын ялаа сэргээх хэрэгтэй,зарим луйварчид үүнийг чинь мэдээд ,хэдэн жил шорон гэгч нэр зүүсэн болоод,шоронч гэждээ бүх тансаг байранд дуртай зүйлээ хийс гээд л цөөхөн хэдэн сар,жил суусан нэр зүүгээд л нөгөө хурааж зуушлилсан мөнгөн дээрээ очоод жаргаад явна шүүдээ,томчууд шоронгийн нэр зүүсэн болно,хоосон нэг нь жинхэн насаараа хоолтой хоолгүй хэдэн арван жилийг ядарч зүдрэн байж чүүтэй ,чайтай дөнгөн данган нар үзнэ,энэ хоёрын хооронд мөнч ялгаа бий шүүдээ, Зарим нэг нь зориуд,санаатайгаар их хэмжээний хөрөнгө мөнгө идэхийн төлөө явж байна,мэдэгдэхгүй бол аз нь мэдэгдсэн болоод баригдвал юуч болоогүй юм шиг мэлзэнэ,ямар нэгэн аргаар,албан ту******лаа өгч байж мултрах жишээний өнцгүүд байж л байна даа,АЖААД БАЙХАД ЭНЭ ПАРЛАМЕНТЭД СУУЖ БАЙГАА НОЁД,ХАТАГТАЙ НАР НАМ,НАМААРАА ТАЛЦААД ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НӨХДҮҮДЭЭ ХАМГААЛАХ ГЭЖ ЯАНА,ЯАНАА? БҮРР УЛААН ЦАЙМ ГЭЭЧ,ЯДУУЧУУДЫГ ХЭЛ АМ,ХЭРЭГ ТӨВӨГТ ОРЧСОН БАЙХАД ХАМГААЛАХ хүн олдохгүй шүүдээ,ИЙМЛ ТӨР ЗАСАГТАЙ,ИЙМ Л УИХ-ын зарим гишүүдийг сонголоодоо,бид ойлоглоо,хашилаа,дахин та нарыг сонгохоос эрс татгалзана,дахин сонгогдоно гэж бодооч хэрэггүй биздээ,харин бид сайн тунгааж шүүнэ ээ,тэгж баймааж л засгийн ордоны зүг явуулах болноо,бид ийм байдлаар байлгахгүй,сайхан амьдарья лдаа,Саруул МОНГОЛДОО МӨРӨӨРӨӨ ДАРМТ ШАХАЛТГҮЙ,ЛУЙВАРЧИДГҮЙГЭЭР ГЭГЭЭЛЭГ АМЬДАРЦГААЯАА,БИДЭНД ШИНЭ ТӨР,ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ХЭРЭГТЭЙ,СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЦГЭЭЕЭЭ,АМЬДРАХ ЗАМАА ӨӨРСДӨӨ СОНГОЁ,ЧИГ ДЭМЖЛЭГ БОЛЦГООЁ,ШУДРАГ ТӨРИЙГ БИЙ БОЛГОЦГООЁОО,АРДУУД МИНЬ ЭЭ,АТГ-т баяр хүргэе,улам сайн уудал,цэвэршүүлж өгөөрэй,Төрийг минь ээ?????????????????

Зочин · 2014/08/01
Наад тэнэг ****** ********ийг ажлаас нь зайлуулаач . Хашраагаад өгвөл таарна. Яасан их ААВЫН хүүхдүүдээр тоглодог хүн бэ? БУРХАН ЦЭЭРЛҮҮЛВЭЛ ТААРНА...
Зочин · 2014/08/01
ene harvaas buunii nohoi bolj yavsan ajilaan hiicheech huvi hunii us honzongoor turiin ajil hiidegeen bolioch hezee neg tsagt tur tsevershihed tanii asuudal yaj garah ve bodooch yamar aimaar hun be ta 37 onoo asuudal haritscan hun umuu
janik · 2014/08/01
jaraahainuudaar oroldood yah ve dee. Hamgiin turuund Bayar gedeg mongoliin huvi zayagaar togloson nohor yagaad sul yavaad bna ve Hurtsaa...Tamhinii buzinesst chin demjleg uzuulsen bolohoor ter uu Bayar ch chamtai tohiroltsohgui ldee
Зочин · 2014/08/01
асуудал Хурцад биш ерөнхийлөгчид, АН-д байна бишүү, үүнийг далимдуулан чоно борооноор гэж матаачид ажил хийсэн хүнийг дарж авах ************ болгож хууль сахиулагчид ялихгүй зүйлээр ял болгож хичнээн хүмүүсийг хэлмэгдүүлж, ажилгүй болгож байна вэ. Монгол авилгад идэгдсэн орон огт биш ажил хийж чаддаггүйчүүдийн атаач матаачдын хийрхлийн орон болж Монголчуудаа, эдийн засгаа алаад байна шүү дээ, Ардчилал нэрээр ажил хийж чаддаггүй хүмүүс хэл амаараа хор хийж байгааг Монголчууд маань ухаараасай
Зочин · 2014/07/31
Man iig paushokiin xuuxeldei bolj baisniig il tod bolgood ug
Зочин · 2014/07/31
Зочин · 2014/07/31
mmmm uuln turd heregteil nuhur baina. tur tumur nuuree haruulah uedee ene nuhuriig ashiglaj baival zugeer sanagdlaa...
зүрх судас · 2014/07/31
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга өдөр бүр явагдаж буй тул та бүхнийг урьж байна. Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны хатуурал, нарийсал - бөглөрлөөс үүдэлтэй бүх төрлийн эмгэгүүдийг ганцхан бүтээгдэхүүнээр эрүүлжих боломжийг та бүхэнд олгож байна. Бүтээгдэхүүний 1 курс=330$. АУ докторын лекцэнд суух болон хувьчлан зөвлөгөө авах боломжтой. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/07/31
Зочин · 2014/07/31
Avilga avahaa l bolichikh negch gesen hun avilga avbal shorond suuna gej aij baisan deer shuu dee.
Зочин · 2014/07/31
ymbagadai l boloh bh daa
Зочин · 2014/07/31
ene alban tu****l ni duusahaar yah nuhur ve