Заавал ч үгүй зургаан насны морь уралдуулж, бөх барилдуулах ёстой юу?
2014/07/30
Энд тэндгүй ерэн жилээр ёстой нэг гулгиж байна. Сумынхаа түүхт ойг хүлээж цөхсөн хүн зон, эцэг өвгөдийнхөө нутагт элгэмсэг бодол өвөрлөж очсон олон сэтгэлийн цэнгэл эдлэлгүй яахав.
Наадам гэдэг сайхан. Тэр дундаа сумын наадам бүр чиг сайхан. Харин энэ олон “90”-үүдийг анзаарч байх нь ээ, нэг зүйл бодогдлоо л доо. Сумынхаа ойд гээд байгаа бүхнээ тавиад туучихсан хүмүүс гаднаас ирсэн хэдэн луйварчин бөхчүүд, эм тариа мөнгөний хүчээр уралдаж байгаа морьдын тоосонд л дарагдаад өнгөрдөг.
Бөхчүүд барилдах нь хуурамч юм аа гэхэд, наадамчин олонтой нэг удаа ч болов нүүр дүүрэн инээмсэглэж мэндэлдэг билүү. Алхайж шалхайсан, хөмсөг юугаа атируулсан, олноос нуугдсан, түмэнд нэр нүүрээ барсан хүмүүс шиг байдаг биз дээ. Тийм хүйтэн, шунаг шунахай сэтгэлдээ дийлдсэн нөхдийн “жүжиглэх”-ийг үзэн баясч суугаа түмнээ харахад гунигтай. Тэгвэл сумынхаа ойгоор нэр цуутай оддыг нутаг усандаа уриад домог болсон дуучдын ая дууг сонсож, шинэ залуу хамтлаг, гэрэл гэгээ болсон бүсгүйчүүдтэй нь зураг хөргөө авахуулж, зохиолч найрагчдын тарни мэт шүлгийг өөрсдөөр нь уншуулж баярлавал ямар вэ. Хөлстэй хэдэн адгуус, хөлстэй хэдэн харцуулыг харан баясахаас л лав дээр санагдаад байх юм. Мэдээж, наадам гэдэг утгаараа ургаж яваа шижигнэсэн залуусыг барилдуулж, заавал ч үгүй зургаан насны гэлтгүй уяа нь ханасан соёолонгийн давхилыг харчихаад урлаг, соёл, спортын өөр олон уралдаан тэмцээн зохиож хүүхэд хөгшидтэйгөө дэлгэр сайхан наадацгаая.
Н.ГАНТУЛГА
Зочин · 2014/08/01
Морь бөх 2 оор тогтоод өнгөрсөн бол ч яахав. Монгол улсын эдийн засаг хямарлаа, юмны үнэ өслөө, өр зээл тавилаа л гэнэ. Шоу салют, тансаг хүлээн авалтанд гэхэд хэдэн төгрөг өгснийг нь тооцож гаргаж өгөх юм сан. Хөөрхий ард түмэн нь хуушуурын мөнгөө төлж дийлэхгүй байхад бүхэл бүтэн 30 минут салют буудуулах юм. Тэгээд л манай урлагын одуудаас 1-2 хүн бас нэг хамтлагтай, тэд зүгээр дуулж өгчөөд явна гэж байхгүй л дээ. АЛТАНХУЯГ сайдын зээлсэн мөнгө сумдын ойн салют болоод замхрав бололтой.
Зочин · 2014/07/31
Зочин · 2014/07/31
Улсын наадмыг улс,аймаг,сум бүгдээрээ 7-р сарын 11-13-нд нэг зэрэг тэмдэглэдэг болчихвол энэ их хийрхэл багасч, хөрөнгө ихээр үрэгддэг нь ч баячууд,бөхчүүдийн сум,аймаг хэсч бай цуглуулдаг нь ч багасгна шүү дээ. Засгийн газраас шийдвэр гаргаад л журамлачих юмыг өөрсдөд нь ашиггүй болохоор хийхгүй л байгаа байхгүй юу
вчир · 2014/07/31
унен шуу
вчир · 2014/07/31
унен шуу
Зочин · 2014/07/31
Зочин · 2014/07/31
baind ugch baigaa munguuruu sumandaa hurungu oruulsan bol ih l yum hiih baisan daa.
Зочин · 2014/07/31
БОДДОГ Л БОДОЛ