Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.07.24/ Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвд гал түймэр гарч байна гэсэн дуудлага 07:59 цагт ОБЕГ-т иржээ.
Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоожээ.
Алба хаагчид гал түймрийг 09:50 цагт бүрэн унтрааж ажиллажээ.
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд энэ төрлийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллагуудыг галын аюулгүй байдлын холбогдох хууль, дүрэм журам, нормыг мөрдөж, гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.






