Нийслэлд тээврийн хэрэгслүүд наймдугаар сарын 4-15-нд шатахуун авах хуваарь
1 цагийн өмнө
Иргэд олон цагаар шатахуунд дугаарлаж буйг зохицуулахын тулд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб Улаанбаатарт хотод тодорхой хязгаарлалт тогтоох шийдвэрээ өнөөдөр танилцууллаа.
Энэ дагуу тээврийн хэрэгслүүд улсын дугаарын тэгш, сондгой орноороо календарийн тэгш, сондгой өдрүүдэд хуваагдан шатахуун авахаар болж байна. Тухайлбал наймдугаар сарын 4-нд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл шатахуун авах боломжтой бол наймдугаар сарын 5-нд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд шатахуун авах гэх мэтээр дээрх хуваарийг мөрдөнө. Түүнчлэн нэг удаад шатахуун авах дээд хэмжээ нь 50,000 төгрөг юм. Харин зөөврийн саванд өгөхгүйг анхааруулж байна.
Уг түр зохицуулалт нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагын машинд хамаарахгүй гэжээ.








Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAX80955877