Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 20-нд олгохоор болжээ. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 11-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.