ЕБС-ийн сурагчид 200 төгрөгөөр автобусанд өдөрт 3 удаа суух боломжтой
1 цагийн өмнө

Нийтийн тээврээр зорчдог сурагчдад зориулсан биет картыг худалдаалж эхэлжээ. Тус картаар сурагчид 200 төгрөг төлөөд гурван удаа дамжин суух боломжтой байна.
Харин картын үнэ 3,600 төгрөг аж. Мөн сурагчийн картыг QR код бүхий ухаалаг системд холбосноор эцэг, эх хүүхдээ хаана, ямар чиглэлийн автобусанд зорчиж байгааг мэдэх боломжтой.
Түүнчлэн хүүхэд эд зүйлээ гээсэн тохиолдолд картаа хамгийн сүүлд ямар чиглэлийн автобусанд уншуулсныг шалгаж, эд зүйлээ эрэн олоход хялбар байх аж. Сурагчийн картыг Сүхбаатар дүүрэгт, Metro Mall худалдааны төвийн замын урд байрлах GEM CASTLE оффисын 10 дугаар давхрын 1005 тоотод худалдаалж байгаа юм байна.







