УИХ-ын сонсгол улс төржсөн, гишүүд бие биеэ намнах хэрэгсэл болсон
41 минутын өмнө

УИХ-ын ээлжит сонсгол болж байна. Энэ удаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байгаа.
УИХ-ын сонсголууд харахад шударга үнэнийг олох гэж байгаа мэт байж ард олны сэтгэлд ихээхэн нийцдэг болсон. Гэвч яг нарийндаа очоод ирэхлээр бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийн нэг хэлбэр болж байгаа гэхэд хилсдэхгүй. Үүний жишээ “нүүрсний сонсгол” байна. Нүүрс экспортлоход гарсан алдаа дутагдлыг ярих байв. Гэвч бүх асуудал “Бор тээг” гэх ордыг тойрон эргэлдсэн. Үүний үр дүнд тэр үеийн УИХ-ын дарга байсан Д.Амарбаясгалан суудлаасаа буусан билээ. Одоо ХАА-н сонсгол болж байна. Энэ ч гэсэн улс төржсөн сонсгол болно гэж таамагласан хүмүүс байна. Сонсголоор далимдуулан хэн нэгнийг намнах нь л чухал болохоос үр дүн, төрийг хохиролгүй болгох нь нэг их чухал биш юм. Тийм учраас энэ удаа хэнийг онилох нь бараг мэдээж гэнэ.
Сонсголыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай даргалж байна. М.Мандхай гишүүн нь УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хүн гэж хэвлэлээр бичигддэг. Тодруулбал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн М.Мандхай, Х.Булгантуяа, А.Ариунзаяа нарыг улс төрд бэлтгэж, хөтөлсөн гэдгийг улс төрийн хүрээллийнхэн ярьдаг. БОХХАА-н байнгын хороон дарга М.Мандхай УИХ-ын гишүүн,Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяртай таарамжгүй нэгэн. М.Мандхай гишүүн Ж.Энхбаярыг ХХААХҮ –ийн сайд байх үед нь “Намайг дарамталлаа, би айж байна” гэж хүртэл мэдэгдэж байв. Тэгвэл энэ сонсголын уур амьсгал сайд нь байсан Ж.Энхбаяр луу л чиглэх байх гэсэн хүлээлттэй байна.
Энэ удаа ХАА-н сайд асан хэлмэгдэх байх аа. Яагаад гэвэл Ж.Энхбаярын нэр хүндийг унагах нь бодлогоор явагдах ажил биз. Тэрбээр МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж болзошгүй дөрвөн хүний нэгээр яригдаад удаж байна. Энэ хүртэл Ж.Энхбаярыг “баастаж” чадалгүй явсан юм. Ганц хэлдэг юм нь ЖДҮ байлаа. Энэ бол зээл байсан, луйвар биш. Хэрэв луйвар хийх байсан бол юү гэж өөрийн нэрээр ЖДҮ авах билээ. Хэн нэгэнд авч өгсөн гэх бол харин “но” той зүйл байдаг.
Д.НАЦАГ
ӨДРИЙН СОНИН






