ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдын тушаалаар эгүүлэн томлогдсон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулууны ХОМ
35 минутын өмнө

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар хурандаа Б.Ганчулууныг томилж байв. Харин С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа түүнийг ТЦА-ны дарга болгон шилжүүлсэн байдаг.
Б.Ганчулуун нь 2020 оноос хойш ЭЦА-ны даргаар ажилласан, 2023 оноос ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар, өнгөрсөн 2025 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байсан ч энэ оны зургаадугаар сард ТЦА-ны дарга болон 3 сар ажиллаж байгаад ийнхүү ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар эгүүлэн ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилжээ.
Тэрээр АТГ-т мэдүүлсэн ХОМ-дээ
- Өөрийнх нь орлого: 40 сая
- Гэр бүлийн орлого: 12 сая
- Орон сууц: 2020 онд 295 сая, 2021 онд 410 сая, 2024 онд 1.2 тэрбум болжээ.
- Автомашин: 80 сая
- Мал: 77 сая
- Газар: 47 сая
- Үнэт эдлэл: 15 сая
- Авлага: 20 сая
- Зээл: 876 сая төгрөг гэжээ.






