МАН-ын удирдах зөвлөл чуулган зарлахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа
2014/08/03
“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн Ерөнхий сайдын Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдсан.
Өнөөдөр МАН-аас мэдээлэл хийлээ. Ж.Мөнхбат "Засгийн газар иргэдээсээ хууль биелүүлэхийг шаардах эрхгүй болгож байна" гэв. Мөн МАН уг асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлэхдээ Авлигатай тэмцэх газраас гаргасан мэдэгдэлд үндэслэж байгаа гэдгийг онцолсон юм аа.
Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 1 тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулдаг байсан. Харин Багануурын нүүрс 1 тонн 27500 төгрөг бөгөөд зөрүү нь 52500 төгрөг болно. Нийт борлуулсан нүүрсний хэмжээ 279 мянган тонн аж. Эндээс тус намынхан тооцоо хийж үзэхэд 14 тэрбум 647 сая 500 мянган төгрөгийн ашиг гаргасан дүн гарч байгаа юм.
Гэтэл “Нүүрс” хөтөлбөрөөс ашиггүй ажилласан гэж тайлбарлаж байсан төдийгүй бусад сангаас алдагдлыг нөхөх замаар татаас авдаг байсан. Тиймээс энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэж тус нам үзэж буйгаа дуулгалаа.
Түүнчлэн АТГ-аас тодорхой тайлбар хүргүүлээд байхад Ерөнхий сайд долдугаар сарын 31-нд хууль зөрчин ахлах зөвлөх Л.Гансүхтэй Төв аймгийн Урьдчилан хорих төвд очиж уулзсан нь гэмт үйлдлээ хаацайлахаар үгсэн тохиролцохын тулд хийсэн үйлдэл гэх харыг төрүүлж байна гэсэн юм.
Тиймээс МАН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль зөрчсөн сайдад улстөрийн хариуцлага тооцохыг хүссэн мэдэгдлийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргье,
2014 оны 07 сарын 31-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдон шалгагдаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх Лүймэдийн Гансүхтэй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт, Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн, хууль зөрчин байж очиж уулзлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл болон 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна хэмээн АТГ-аас албан ёсоор мэдэгдлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэгдэх хуулийн хариуцлагатай.
АТГ-ын мэдэгдсэнээр бол Мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа зэрэг хүмүүстэй хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279,000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг 1 тонныг нь 27,500 төгрөгөөр авч, ард иргэдэд 1 тонныг нь 80,000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, Төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн АТГ үзжээ.
Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээрээ алдагдалтай ажилласан хэмээн худал залилан мэдүүлж Засгийн Газрын тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Төсвийн тусгай сангаас 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн үзсэн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан "ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн", Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-д заасан "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна", мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь байцаан шийтгэх ажиллагааны бүрэн эрхээ аль нэг байгууллага, албан тушаалтнаас хараат бусаар, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлнэ" гэснийг тус тус зөрчжээ.
Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаа дагуулан хууль зөрчин яаран сандран очсон энэ үйлдэл нь өөрийн зөвлөхөө, намын гишүүнээ зүгээр эргэж очсон бус гол зорилго нь хэргээ хаацайлах, үгсэн тохиролцох замаар хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулах зорилготой байсан гэж үзэж байна.
Эндээс харахад Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу Монгол Улсын хэмжээнд хуулийг биелүүлж, гардан хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд нар Ардчиллын амин сүнс болсон хууль шүүхийн өмнө хүн бүр адил тэгш байх зарчимыг, өөрсдөө ийнхүү хуулийг уландаа гишгэж байгаа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн гэх Засгийн газрын энэ үед Монголд ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй, дураараа дургих анархист байдал бий болж хуулийн засаглал устсан хэмээн дүгнэж болохоор байна.
Сүүлийн үед хариуцлага алдсан сайд дарга нартай хуулийн хугацаанд /14 хоногт багтааж/ хариуцлага тооцох асуудлыг хүртэл санаатайгаар хууль зөрчин шийдвэрлэдэггүй, хавар намрын чуулган дамжуулж хойшлуулж байгаа нь үүний нотолгоо болно.
Цаашдаа Засгийн газар болон Хууль зүйн яам иргэдээс хууль биелүүлэхийг шаардах эрх байхгүй болж байгаа юм. Иймд төрийн хуулийг сахин биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах ёстой Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёрт Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зохион байгуулж улс төрийн хариуцлага тооцохыг Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод албан ёсоор мэдэгдэж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
MAN luivarchid · 2014/08/08
Ta nar zugeer songuuli bolohiig huleej chadahgui nuu,, esvel hiih ajil n oldohgui bnu, Tanai lideruudiig Mongoliin ediin zasgiig hyamraaj haychihaad alga boloo bizdee, Odoo gadaadad jargaad munguu ureed hevtej bga bzdeee, Ene hetsuu ued ES zasag barisan n neg talaar azgui ch yag unendee bol tanai deeremchidees bolj manai uls hyamrad bga shd
MAN luivarchid · 2014/08/08
Ta nar zugeer songuuli bolohiig huleej chadahgui nuu,, esvel hiih ajil n oldohgui bnu, Tanai lideruudiig Mongoliin ediin zasgiig hyamraaj haychihaad alga boloo bizdee, Odoo gadaadad jargaad munguu ureed hevtej bga bzdeee, Ene hetsuu ued ES zasag barisan n neg talaar azgui ch yag unendee bol tanai deeremchidees bolj manai uls hyamrad bga shd
MAN luivarchid · 2014/08/08
Ta nar zugeer songuuli bolohiig huleej chadahgui nuu,, esvel hiih ajil n oldohgui bnu, Tanai lideruudiig Mongoliin ediin zasgiig hyamraaj haychihaad alga boloo bizdee, Odoo gadaadad jargaad munguu ureed hevtej bga bzdeee, Ene hetsuu ued ES zasag barisan n neg talaar azgui ch yag unendee bol tanai deeremchidees bolj manai uls hyamrad bga shd
Зочин · 2014/08/06
АН-хан төр барьж чадахгүй чадваргүй гэдэг нь батлагдаж байна. Олон түмний амьдрал хэцүү байна. Алтанхуягыг огцруулах хэрэгтэй. шударга хүмүүсээ гаргаж ирээч. Баттулга, Амаржаргал, З.Энхблд гээд алтанхуягаас арай дөмөгхөн хүмүүсээ гаргаачээ. Ард түмэн чинь элгээрээ хэвтэж байна. Алийн болгон тэсэх юм вэ. Та нарыг ард түмэн удаан хүлээхгүй байх шүү.
Зочин · 2014/08/06
АН-хан төр барьж чадахгүй чадваргүй гэдэг нь батлагдаж байна. Олон түмний амьдрал хэцүү байна. Алтанхуягыг огцруулах хэрэгтэй. шударга хүмүүсээ гаргаж ирээч. Баттулга, Амаржаргал, З.Энхблд гээд алтанхуягаас арай дөмөгхөн хүмүүсээ гаргаачээ. Ард түмэн чинь элгээрээ хэвтэж байна. Алийн болгон тэсэх юм вэ. Та нарыг ард түмэн удаан хүлээхгүй байх шүү.
Зочин · 2014/08/06
АН-хан төр барьж чадахгүй чадваргүй гэдэг нь батлагдаж байна. Олон түмний амьдрал хэцүү байна. Алтанхуягыг огцруулах хэрэгтэй. шударга хүмүүсээ гаргаж ирээч. Баттулга, Амаржаргал, З.Энхблд гээд алтанхуягаас арай дөмөгхөн хүмүүсээ гаргаачээ. Ард түмэн чинь элгээрээ хэвтэж байна. Алийн болгон тэсэх юм вэ. Та нарыг ард түмэн удаан хүлээхгүй байх шүү.
Зочин · 2014/08/05
uls oron tuildlaa, Shunaltai *****nuud heleh ch ug alga.....
давка · 2014/08/05
Энэ ялзарсан засаг эх орныг минь элгээр нь хэвтүүллээ. Иймэрхүү нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй.Алтанхуягыг Ялтанхуяг болгох ёстой.....
Зочин · 2014/08/05
энэ АН нам арай л бишээ!улс орны эдийн засаг сэргэх биш харин өрөнд ороод мөхөлрүүгээ явж бна !АН намийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах хэрэгтэй !
Зочин · 2014/08/05
Зөв дэмжиж байна.Энэ асуудалдаа тууштай эцсийн үр дүнг нь гартал явж чадах хэрэгтэй байна МАН-хаан.Зөь санаа гаргаад таг болдогоо болих хэрэгтэй.АН-хан ард иргэд,төрийг басамжилж доромжилж яасан дуу******ггүй юм бэ.Ард иргэдийн амьдрал доройтож байгаа эь АН-ханд байдаг асуудал юм байх даа.МАН-хан ажил хийлгэхгүй байна гээд байсан өөрсдийгөө л бөөцийлөөд байсан болохоос ард иргэдийнхээ төлөө юуч хийгээгүй байсан нь олон зүйл дээр харагдаж байгаа шүү дээ АН-хаан.Одоо та нар юу гэж ******аад нэмэргүй уучлаарай л болсон.АН-ханыг намын даргатай нь хамт бүгдийг нь шоронд хийж идсэн мөнгө хөрөнгийг нь улсын орлого болгох хэрэгтэй.Элбэгдоржийг бас шалгах хэрэгтэй.
Урнаа · 2014/08/05
буруутай нь шийтгэгдэж Буруугүйнх нь өмнөөс дуугардаг хүн байх хэрэгтэй дэмжиж байна
Зочин · 2014/08/05
Зөв зөв дэмжиж байна.
Зочин · 2014/08/04
Zub bha. uls turiin hariutslaga manai ulsad bn u? Yagaad ichdeggui yum be?bid ch khultsengui yum da ****uul.
erka · 2014/08/04
ta nar naad ardchilsan ner zuusen hulgaichuudaasaa eh ornoo hurdan salgaj abaachee hurdan ih hurlaa taraa hamag um osood amidarhad bereh bna ajilaasaa tsomogtgold orood ajilgui humuus ih bna yasan yst melhii shig uy huleegeed baigaa um shuud ih hurliig taraaj deereesne gadag**** teneh bolson elbegeeg bas ogtsruulhiig bod ***gnal uul oboo tahihaas oor um medhee bailaa iimerhuu m********r toroo bariulj elgeeree shoroo umehlee
NIMAA · 2014/08/04
ALTANHYAG UURUU OGTSORBOL MANAI NAMD HAL BAGATAI ULDENE SNUU AN -IINHAAN