Untitled-2Эрх баригч АН-ын дотоод хагарал дээд цэгтээ хүрээд байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээллэх болсон. Хэдхэн өдрийн өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлан хорьсон нь үйл явдлыг улам хурцатгаж гал дээр тос нэмсэн явдал болж эрх баригчид эл асуудлаар хоёр хуваагдан хоорондоо “үзэлцэх” болсон билээ.

УИХ-ын гишүүн, байгаль орчны сайдаар ажиллаж байсан “Алтангадас”-ын нөлөө бүхий улс төрч Л.Гансүхийг хэн дуртай нь барьж хорьж чадахгүй нь лавтай. Үүний ард Н.Алтанхуяг болон “Алтангадас”-ын эсрэг зориглосон маш том ажиллагаа өрнөж байгаа гэдэг нь тодорхой. Үүнийг ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг баталж болж буй үйл явдлыг “Засгийн газрыг хорлон саатуулж байгаа ажиллагаа” гэж дүгнэсэн. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх ч “Энэ бүхэн Засгийн газрыг унагаах гэсэн улстөрийн ажиллагаа” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хүнийг донсолгож хуулийн байгууллагыг хөдөлгөж чадах бодит эрх мэдэл хэнд байгаа вэ? гэх асуулт өөрийн эрхгүй анхаарал татаж эхлээд байна. 

    Улстөрийн өнцгөөс тайлбарлавал ийм хүч бололцоо Монгол Улсын Ерөнхийлөгчид бий. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дангаараа ийм ажиллагаа зохион байгуулах магадлал бага. Учир нь тэрээр Засгийн газрыг тогтвортой байлгах ёстой гэсэн байр суурийг өнөөдрийг хүртэл баримтлаж ирсэн. Харин түүнд нөлөөлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг донсолгох мэдэлтэй өөр нэгэн хүн бий нь УИХ-ын дарга З.Энхболд. Түүний хүч нөлөө өдрөөс өдөрт тэлж АН дотроо хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Намын даргын сонгуульд Н.Алтанхуягтай өрсөлдөөд ялагдаж байсан тэрээр одоо албан бус байдлаар АН-г атгах болсон гэдгийг эх сурвалж онцолж байна. З.Энхболд эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхэлмэгц Н.Алтанхуягт хандаж “Хоёулаа байраа сольё” гэдэг саналыг хэлсэн гэх бор шувуу ч улстөрийн хүрээнд нисч байна. Тэгвэл энэ бор шувуу бодит зүйл болох магадлал өдрөөс өдөрт баталгаажсаар байна. Учир нь З.Энхболд “бүтэлгүй” Засгийн газартаа хариуцлага тооцож санаачлагыг гартаа авахаар шийдвэртэй хөдөлгөж эхэлсэн гэнэ. 

    УИХ-ын чуулган завсарлаж төрийн ордон эл хуль болоод байхад УИХ-ын дарга З.Энхболд өчигдрөөс ажилдаа орсон. Тэрээр удахгүй ирэх БНХАУ-ын даргад зориулсан хүндэтгэлийн чуулган түүнтэй залган зарлагдаж болзошгүй ээлжит бус чуулганы бэлтгэлийг хангаж Засгийн газрын эзэн-100 хөтөлбөрийг дүгнэж, хариуцлагын асуудлыг оруулж ирнэ гэж эх сурвалж мэдээллэж байна. 

    Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар  З.Энхболд, Р.Амаржаргал, Х.Баттулга нарын харилцаа тун сайн болж ойр ойрхон уулзах болсон гэнэ. Х.Баттулга сайдын давхар дээлээ тайлахдаа Р.Амаржаргалын өрөөгөөр эргэлдэж түүний үг зөвлөгөөг сонсож байсан бол УИХ-ын дарга З.Энхболд Монгол орны маш олон сумын ойгоос онцолж Баянхонгорт зочилж Х.Баттулгыг хэрхэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу