Ажлын хариуцлага алдаж Б.Есүгэн охины аминд хүрсэн ажилчдад 1.6 жилийн ял оноожээ
2014/08/05
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн БГД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн III эмнэлгийн баруун талд бетон зуурмаг, шахуургын хоолой унаж, замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарсан.
Эл хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд энэ сарын 4-ний өдөр хянан хэлэлцжээ. Шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1.6 жил хорих ял оногдуулжээ. Мөн шүүгдэгч Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулжээ.
Хэргийн эргэн сөхвөл, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомп байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай краны жолооч 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагасны улмаас дээрх осол гарсан.
Х.Даваа
х
Зочин · 2014/08/07
hunii ami ymar unetei be. iim gejuu