хотын дарга асан Ц.Батбаярыг авлига, хээл хахуулын хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 2.1 жил хорих ял оноогоод байгаа билээ.

Түүнийг ЭБШХ-ийн 263.2 буюу албан тушаалаа урвуулсан, 150.3 дахь хэсэгт зааснаар улсад онц их хэмжээний хохирол учруулаад итгэмжлэн хариуцсан эд хөрөнгөө үргэдүүлсэн гэх зүйл ангиар буруутгаж байгаа юм. Энэ талаар Ц.Батбаярын өмгеөлөгч Ч.Шаравнямбуутай ярилцлаа.

-Ц.Батбаярыг хоёр ч    дарга асан  үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцсон. Үүнээс  "Өргөө" зочид буудлын асуудлаар ял сонслоо. MAXH-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй ямар сэжүүрээр холбогдож байгаа юм бэ?    
-Ц.Батбаярыг НИТХ-ын дарга асан Н.Болормаа зэрэг хүмүүстэй нийлж "Өргөө" зочид буудлыг өөрийн давуу байдлаа ашиглаж хууль зөрчин хувьчлах шийдвэр гаргуулсан гэж буруутган ялласан. Н.Энхбаярын хувьд "Улаанбаатар таймс" сонин зэрэг НИТХ-ын дарга асан С.Билэгттэй холбоотой олон асуудлаар ялласан.

Тэр талаар тодорхой сайн мэдэхгүй байна. "Өргөө" зочид буудлын хувьчлалд буруутгасан шалтгаан нь "Нийслэлийн өмчит ХК-ийг хувийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж болгон өөрчлөн байгуулахдаа Н.Энхбаярын ойрын терөл төрөгсөд, ах дүү хамаатан саданд давуу байдал олгож шийдвэр гаргасан" гэх үндэслэлээр буруутгасан.

-Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэртэй санал нийлж байгаа юу. Энэ хэрэгт олон хүнийг сэжиглэн шалгасан ч таны үйлчлүүлэгчид л ял оноолоо шүү дээ?
-Ц.Батбаяр гэдэг хүн нийслэлийн өмчийн эзэн биш шүүдээ. Нийслэлийн өмчийн эзэн нь НИТХ байдаг. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын тэргүүлэгчид уг асуудлыг шийддэг. Харин Ц.Батбаяр гэдэг хүн "Нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газар болох "Өргөө" зочид буудал үндсэндээ ямар ч ашиггүй ажиллаж байна.

Жилдээ 100-150 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Нөгөө талдаа улсаас маш их хэмжээний татаас авч байна. Тэгэхээр зөв менөжментийн бодлого явуулж уг аж ахуйн нэгжийг хувийн хэвшлийн оролцоотой зохион байгуулахгүй бол болохгүй байна" гэсэн саналыг НИТХ-д тавьсан.

Хуульдаа Засаг даргад үүнээс өөр эрх байхгүй. Тэгэхээр өмчийн эзэн буюу НИТХ-ын дарга Н.Болормаа энэ асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг. Гэтэл прокурор мөрдөн байцаалтын шатанд Н.Болормаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод зөвхөн Ц.Батбаярыг яллаж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй.

Н.Болормаа гэдэг хүн чинь нэгдүгээрт, өмчийн эзэн, хоёрдугаарт, энэ үйл явдлыг өөрөө мэдээд шийдвэрлэсэн байгаа юм. "Өргөө" зочид буудалд шилжүүлэх процесс, энэ зочид буудлыг Н.Энхбаярын хүү Э.Батшугарын компанид шилжүүлсэн гээд олон ажиллагаа бий. Энэ бүхэн Н.Энхбаярын хэргээс харагддаг.

Эдгээр үйл ажиллагаа өрнөж байхад Ц.Батбаяр аль хэдийнэ ажлаа өгчихсөн байсан. Миний үйлчлүүлэгч 2007 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн. Гэтэл "Өргөө" зочид буудлыг 2008 онд хувьд шилжүүлсэн байдаг. Хөрөнгө оруулалтыг нь ч гэсэн хоёр жилийн дараа хийсэн.

Тэгэхээр энэ хүнд огт хамааралгүй асуудлаар ялласан. Тухайлбал, Н.Болормааг авч үлдээд Ц.Батбаярыг золиосонд явуулсан. Үүнийг шударга ёс талаас нь хүлээн зевшөөрөх боломжгүй.

Хэрэв гэм буруутай гэж үзэж байгаа бол Н.Болормаа, Ц.Батбаяртай нь хамт хянаж үзэх ёстой байтал Ц.Батбаярыг дангаар нь тасдаж байгаа нь цаанаа захиалгатай улс төрийн жүжиг хийж байна гэсэн хардлага терүүлж байгаа юм.

-Шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жил хорих ялаар шийтгэсэн. Хавтаст хэргийн нотлох баримт үндэслэлтэй байсан уу?
-Шүүхээс оноосон 2.1 жилийн хувьд анх 5.1 жилийн хорих ял ногдуулах шийдвэр гарсан. Үүнээс гурван жилийг 2009 оны Өршөөлийн тухай хуулиар хассан. Ц.Батбаярын хувьд үнэхээр шударга бус шүүх хурал болсон.

Нэг ч шийдвэр гаргаагүй субъектыг, нөгөө талаараа энэ үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцсон эсэх нь тодорхойгүй. Н.Энхбаяр гэдэг хүнтэй уулзаж байсан эсэх нь ч мөн тодорхойгүй. Уг үйл ажиллагааг гардан зохион байгуулсан гэсэн үндэслэл нь хэргийн матөриалд байхгүй. Ийм байхад шүүх "Өмнө нь Н.Энхбаяр гэдэг хүний хэргийг шийдэхдээ Ц.Батбаярын хэргийн байцаалтыг тасалчихжээ.

Тэгэхээр өмнө нь хүчин төгөлдөр таслан шийдвэрлэлт болоод нэгэнт шийдвэрлэсэн баримтыг бид дахин нотлох шаардлагагүй" гээд шууд шийдвэр гаргаж байна. Ингэж үзэх байсан юм бол өмнө нь Н.Энхбаярын хэргийг шийдэхдээ Ц.Батбаяр, Н.Болормаа нартай бүлэглэж үйлдсэн гэж шийдсэн учраас Н.Болормаа ч гэсэн давхар шүүгдэх ёстой байсан.

-Тэгэхээр шүүх хэргийг дахин шүүж үзээгүй. Нотлох баримттай танилцаагүй гэсэн үг үү?
-Хэргийн бодит үнэнийг тогтоох үүрэг нь Монгол Улсын шүүхэд байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд байдаг. Тэгэхээр уг хэргийн бодит үнэнийг тогтоох зорилготой байсан бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой байсан. Шүүх "Н.Болормаа гэдэг хүнийг татаж оруулж ир. Энэ хүнийг оруулахгүйгээр уг хэргийн үнэн мөнийг тогтоох боломжгүй" гэж үзэх ёстой байлаа.

Ийм л өнцгөөр асуудалд хандах ёстой байсан. Харамсалтай нь тодорхой нотлох баримтгүйгээр, хэргийг шүүн хэлэлцэхэд ач холбогдолтой ямар ч баримт байхгүй байхад ял ногдуулсан. Шүүх "Н.Энхбаяр гэдэг хүний хэргийг шийдвэрлэхдээ Ц.Батбаярын хэргийг шийдчихжээ. Тийм болохоор уучлаарай" гэдэг агуулгаар шийдвэр гаргасан. Ингэснээр шүүх хуулийг маш ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг.

Түүнчлэн хэргийн эхний хэсгийн хэлэлцүүлгийн шүүмжийн хугацаа дуусаад зөвлөлдөх тасалгаанд ороод удаагүй байтал цагдаагийн машин шүүхийн хашаанд орж ирээд дөрвөн цагдаа гараад ирсэн. Ар гэрийнхэн нь энэ байдлыг хараад гэр рүүгээ явж дулаан хувцас авчрахаар явсан. Тэгэхээр энэ юу болж байна гэхээр шүүхийн хэлэлцүүлэг явж дуусаад гэм буруутайг нь тогтоож хорих ял ногдуулсан тохиолдолд хорих анги руу ачих үйл ажиллагаа явагддаг.

Энэ үйлдлээс харахад эхнээсээ дуустал жүжиг байсан гэдэг нь иймэрхүү жижиг, асуудлаас хардлага төрүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд зөв байдлаас хол зөрсөн шийдвэр гаргасан. Үнэхээр тухайн хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа бол нотлох, батлах ёстой байсан.

Иддэг уудаг гэсэн асуудал ярьдаг бол хамгийн түрүүнд нотлох ёстой. Хоёрдугаарт, энэ гэмт хэргийг хэн үйлдэв гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Өмчийн эзэн НИТХ болохоос биш хотын захирагч биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид гомдолтой гэж үзэж байгаа бол дараагийн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй шүү дээ. Та бүхэн ямар бодолтой байна вэ?
-Бид давж заалдах бэлтгэлээ хангачихаад байна. Гэхдээ шүүх хүлээж авна гэдэгт итгэл муутай байгаа. Яагаад гэхээр "Дээрээс шидсэн чулуу" гэдэг шиг асуудал болоод байна. Гэхдээ бид няцахгүй. Цаг үө байнга иймээрээ байхгүй байх.

Энэ хүнийг сүүлд нь цагаатгах шаардлага гарна, одоо хэрэгт байгаа баримтаар нь шүү. Илүү нэмэлт нотлох баримт цуглуулахгүйгээр гэсэн үг. Энэ хүн чинь нэр төрийн хувьд улсад тодорхой хэмжээний албан тушаал хашиж байсан хүн. УИХ-д сонгогдож байсан хүний нэр төрд халдаж 2.1 жилийн хорих ял ногдуулж гэмт буруутайд тооцсоноороо энэ хүнийг улс төрийн ирээдүйгүй болгож байна.

Ийм том урхагтай шийдвэр гаргаж байгаагаа эрх бүхий шүүхийн байгууллага нэг бол ойлгоогүй, нөгөө талаараа шахаанд орсон юм уу ойлгох боломжгүй байна.

-Давж заалдах гомдлоо хэзээ гаргах вэ. Шүүхийн шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн шүү дээ?
-Шүүхийн тогтоол одоо болтол гараагүй байна. Хуульдаа шүүхийн тогтоол долоо хоногийн дотор гарах ёстой байдаг. Үндсэндээ хуулийн хугацаа нь дуусчихад байхад тогтоолоо гаргаж өгдөггүй шүүхийн гажиг тогтолцоо энэ хэрэг дээр ч үйлчилж байна л даа.

-Өмгөөлөгчийн зүгээс Н.Болормаагййн хэргийг шүүхгүйгээр Ц.Батбаярыг яллах үндэслэлгүй гэж үзэж байна уу?
-Н.Боломаагийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байхад нь прокурор хэрэгсэхгүй болгосон. Бидний зүгээс бол Н.Болормаа гэдэг хүний гэм буруутай эсэхийг хэлэлцэхгүйгээр Ц.Батбаяр гэдэг хүний асуудлыг хэлэлцэх ямар ч боломжгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 150 гэдэг зүйл анги нь өмчийг итгэмжлэн хариуцсан этгээдийг татдаг. Гэтэл Н.Болормаагийн хэрэг хэрэгсэхгүй болсон. "Өргөө" зочид буудлыг хувьчлах шийдвэр гаргасан хүн нь шүү дээ.

Харин Ц.Батбаярыг албан тушаалдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр ялласан. Гэтэл энэ хэргээс улсад хохирсон хохирол гэж байхгүй. "Улсад нэг ч төгрөгийн хохирол байхгүй" гэдгийг нийслэлээс томилогдсон хохирогчид хэлсэн, "Хохирол байхгүй учраас бидэнд нэхэмжилсэн зүйл байхгүй" гэсэн.

Харин ч улс ийм зохион байгуулалт хийснээрээ хувийн хэвшлээр 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэчихээд нийслэл буцаагаад өөрийн өмчид авчихаж байна шүү дээ.

Б.Цэцэгдэлгэр