Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс” хөтөлбөрөөс хууль бусаар их хэмжээний ашиг олсон хэмээн үзэж АТГ-аас түүнийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа билээ.

Үүний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймгийн Цагдан хорих төвд очиж, зөвлөх Л.Гансүхтэй уулзсан. Түүний энэ үйлдэл Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль болон бусад хэд, хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн АТГ-аас үзэж буй. 

Энэхүү хууль бус уулзалтыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг зохион байгуулсан нь сайд нь хуулиа зөрчлөө гэх шүүмжлэлүүдийг дагуулсан.  Энэ талаар УИХ-ын гишүүд ч өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “Уулзалт зохион байгуулан хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлж байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд үнэхээр сэтгэл дундуур байна” хэмээн бичжээ.

Тэгвэл Х.Тэмүүжин сайдын түүний энэхүү дургүйцлийн үгсэд хариу тайлбарыг хэлжээ.

Snapshot_2014-08-08_092804