Иргэдээ бухимдуулахгүй түгжирлээс салгах боломж их бий
2014/08/09
Нийслэлийн төв чиглэлийн авто замын хөдөлгөөнийг төлбөртэй болгох талаар нийслэлийн удирдлагуудын шинээр гарах гэж буй шийдвэртэй холбогдуулан автозамын хөдөлгөөний асуудлаар өөрийн үзэл бодол, зөвлөмжөө олон нийттэй нээлттэй хуваалцдагаараа нилээд танил болсон дэд хурандаа С.Энхтөр санал бодлоо өөрийн цахим хуудсаараа ийнхүү илэрхийлжээ.
Дэлхийн томоохон хотуудад автозамын сүлжээг бүсчилсэн байдаг ба тогтоосон бүс дотор болон тодорхой замуудад тээврийн хэрэгслийг зорчих төлбөр тооцоо, татварыг тогтоож өгсөн байдаг.
Эдгээр улс орнуудад тээврийн хэрэсглийн жолооч нар өөрсдийн зорчих маршрутыг чөлөөтэйгөөр сонгох боломж бүхий замуудад төлбөр тооцоог цахим хэлбэрээр, зорчих хөдөлгөөн эхлэх үед тооцдог.
Харин Улаанбаатар хотын хувьд автозамыг сүлжээг төлбөртэй болгох хэмжээнд бүсчилэх боломжгүй, оршин суугчдын зорчдог гол зам нь Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөөгөөр хязгаарлагддаг учир нийслэлийн автозам дээр сонголт хийх боломж тун тааруу.
Хотын төвд нь нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдсэн,үүнийгээ дагаад автомашин хэрэглэх шаардлага багассан улс оронд л төв замаар зорчих тээврийн хэрэгслэээс татвар авах системийг нэвтрүүлдэг.
Автозамын хэт их ачааллыг бууруулах хамгийн шилдэг арга бол автозамын сүлжээг сайжруулах, нэг түвшинд огтлолцдоггүй гүүрэн замыг байгуулж гэрлэн дохионы зохицуулалтыг халах асуудал юм гэж олон улсад үздэг.
Харин энэ асуудал нь асар их зардал шаарддаг учир манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ боломжгүй мэт санагдаж байна.
Харин нийслэлийн төв замаар зорчиход төлбөр авдаг болох тухай шийдвэрийн талаар үзэл бодлоо бичье.
1. Нийслэлийн удирдлагаас авто замын хэт их ачааллаас сэргийлэн өмнөх шийдвэрүүд гаргаж байсан нь эерэг нөлөө үзүүлж байсан хэдий ч түүнийг боловсронгуй болгох, хяналт тавих асуудлыг чангатгах цагдаагийн хяналтыг хэлсэнгүй, энд камерын хяналт л хангалттай байдал орхигдсоноос үүдэн өөр арга эрэлхийлэхэд хүргэсэн. Энэ нь:
2. Дугаарын хязгаарлалт: Энэ шийдвэр нь хэдийгээр маш зөв гаргалгаа байсан боловч маш олон тооны иргэд хууль бус дугаар хэрэглэх, боломж бүхий иргэд 2 автомашинтай болох, төрийн байгууллагын ажилчидын албаны тусгай тоноглолтойгоос бусад автомашин хязгаарлалтанд хамаарахгүй байх гэх мэтээр энэхүү захирамжийн үр дүнг бууруулсан. Харин энэ ажиллагааг боловсронгуй болгох хэрэгтэй байсан.
3. Нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиход зориулсан: Энэ шийдвэр гарснаас хойш зөвхөн нийтийн тээврээр зорчих хугацаа багасах болсноос биш нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдээгүй. Өөрөөр хэлвэл автомашины тоо буураагүй. Бид яах ёстой байсан бэ.
а.Нийтийн тээврийн сүлжээ маршрутыг ихэсгэх, буудал дээр давхцалгүй болгосон байх, 1 дүгээр эгнээгээр тасралтгүй зорчидог болгосон байх хэрэгтэй байсан.
б. Ариун цэвэр, үйлчилгээний соёлыг огцом дээшлүүлсэн байх хэрэгтэй байсан.
в. Нийтийн тээврийн жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёлд эргэлт хийсэн байх ёстой байсан. Энэ тохиолдолд иргэд автомашинаасаа нийтийн тээвэрлүү шилжих байлаа. цагаан захтнууд нийтийн тээврийг хэрэглэдэг болгох ажиллагаа явуулах байсан.
4. Ачилтын тухайд: Энэ нь бусдын хөдөлгөөнд саад болж, түгжирэл үүсэхээс сэргийлэх маш чухал ажил хэдий ч үр дүнгээ өгсөн байдал төдийлөн ажиглагдахгүй байна. Учир нь:
а. Зогсоолын асуудлуудыг нийслэлийн аль ч хэсэгт боломжит хувилбаруудаар шийдэхгүй байна. зай завсар болгонд зогсоол байгуулах, хувийн байгууллагын талбайг ч төлбөртэй болгож олон нийтийг зогсоох хэрэгтэй.
б. Санаатайгаар буруу зогссон жолооч нарыг ачиж өндөр хураамж авах биш, хуулинд яаралтай өөрчлөлт оруулж өндөр торгууль ноогдуулах хэрэгтэй байсан.
5. Хөдөлгөөний удааширал, эсвэл түгжрэл үүсгээд байгаа цэгийг олж инженерийн шийдлүүдийг цогцоор нь гаргах. Ийм цэгүүд нийслэлийн хэмжээнд маш их байгаа.
6. Нийслэлийн засаг даргаас худалдаа үйлчилгээний захуудын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Иймд худалдааны захуудыг зарим өдрүүдэд шөнийн цагаар ажиллуулдаг болговол өдрийн цагаар ачаалал буурч иргэд замын түгжирэлд орохгүй. Зарим захуудыг хотоос гаргах ажил чухал байсан.
7. Орлого багатай буурай хөгжилтэй орнуудад нийтийн тээврийг ядуусын унаа мэтээр ойлгодог гаж үзэгдэл байсаар байна. Харин өндөр хөгжилтэй оронд байдал эсэргээрээ. Автозам болон тээврийн хэрэгсэлд ашигт үйлийн коэффицент АҮКгэж нэг юм бий. Энэ нь макро түвшинд ч айл өрхүүдийн микро түвшинд ч маш их ач холбогдолтой. Тээврийн хэрэгслийн АҮК нь тухайн явсан км тутамд хэдий хэмжээний ачаа, зорчигч тээвэрлэснээр үнэлэгдэнэ.
Айл өрх, хувь хүмүүс ч бага шатахуунаар богино хугацаанд яаж хувийн ажлуудаа амжуулах талаар санаа зовдог нь энэ. carpool гэдгийг үзээрэй Нэг ам аар ганцаараа яваад, юу ч амжуулахгүй холхиод байвал АҮК нь "0"-ийг заана. Социализмын үед "сул явалт" гэдгийг маш их анхааран үзэж судалгаа, график, төлөвлөгөө гаргадаг байсан. Эдийн засгийн үр ашиг гэдэг зүйлийг аль ч нийгэмд, тэр тусмаа өнөөгийн нийгэмд зөвхөн авто тээврийн байгууллага гэлтгүй хувь хүн бүр нарийн бодолцох нь зүйтэй.
8. Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа 1000 тээврийн хэрэгсэл тутмын 30-40 хувь нь бидний яриад байдаг "халтуурчид" гэж үздэг. Тэдний буруу гэж байхгүй нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс хүн гар өргөх хүртэл хүссэн замаараа чөлөөтэй явна. Энэ бол өнөө л ядуурал, ажлын байртай холбоотой.
Тэдний ажлын байр бол автомашин, автозам. Тэдэнд өөр ямар ч боломж байхгүй байгаа нь замын хөдөлгөөнд ачааллыг ихээр нэмэгдүүлдэг гэсэн үг юм. Эдгээр иргэдэд халтуур хийж байгаа ажлын байрыг нь өөр хэлбэрээр бэлдээд өгчих юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд 30-40 хувиар буурах ба үүнийгээ дагаад автомашинаас гарах хорт утаа, дуу чимээ гээд сөрөг талууд энэ хэмжээгээрээ буурах юм.
Эцсийн дүндээ хотын төвөөр зорчих иргэдээс татвар авах биш, одоо мөрдөгдөж байгаа журмаа боловсронгуй болгож үр дүнг нь сайжруулах л чжхал байна. Энэ мэтчилэн олон асуудлыг шийдэх боломж маш их байгаа ба миний бие захаас нь бичлээ. Үргэлжилэл бий шүү....
Хамгийн гол нь замын хөдөлгөөний түгжрэл, автомашины хэт их ачааллаас салах тухай бусад улс орнуудын бэрхшээлийг бид араас нь шилийг нь дарж дагах биш хүрсэн амжилтруу нь үсэрч өөрийн орны хөрсөн дээр буулгах зальжин бөгөөд ухаалаг аргыг сонгох нь зүйтэй юм уу гэж бодогдож байна.
Токио 8 сая, Бээжин 11 сая, Берлин 2 сая, Улаанбаатар 300 хүрэхгүй мянган машинтай.
Бидэнд бага зардлаар иргэдээ бухимдуулахгүй түгжирлээс салах маш их боломж хувилбарууд байгаа.
Иргэн С.Энхтөр
Зочин · 2014/08/11
энэ залууг нзцг иин даргаар тавьчихвал энэ хөлдүү толгоинуудад жоохон ч гэсэн юм хэлэх байхдаа мэддэг хүмүүсээ ажилаас нь халаад оронд нь дандаа хөлдүү гарууд тавина. яаж манаи улс хөгжинө дөө хөөрхии буурал толгои
Зочин · 2014/08/11
hptiin dargaa ta 90-d onih shigee ser l dee uom bolgoniig zoosnii nuheer bitgii har l daa tanaas ih uurchilult ih sain zub zuiliig husej demjsen shuu bid ydarch amidarch bna urnuus urnuu hoorond l turuus uom guihgui bor zurheeree zutgej bna shuu dee
Зочин · 2014/08/11
Хятад номертой машинууд Улаанбаатарын гудамжаар сэлгүүцэж байна.
mongol · 2014/08/11
ynendee huuchin 1 mashin malaldag bsan bol odoo naad dugaariin hyazgaarlaltaas chin bolj 2 mashin mallaj bna daa hotiin dargaa oor heden hyn ingej mashinaa nemseng byy med heseg bolj bval marg**** hamaagyi gedeg bogino uhaantai zarim neg hyyhen shig setgehee bolimoor yum daa
Зочин · 2014/08/11
Энэ санал зөв Гэхдээ иргэдээсээ асууж саналыг харгалзсан нь дээр. Эхлээд нийтийн тээврээ сайжруулаад нийтийн тээврийн хотын гаднах зогсоолын дэргэд төлбөргүй зогсоол нээж тэнд машинаа үлдээгээд автобусанд суух нөхцөлийг ханга. Ийм зүйлд аяндаа иргэд дасаж т
Otgoo · 2014/08/11
Teneg ***** ***** eeeeeeee bat uul chi
Зочин · 2014/08/10
Зочин · 2014/08/10
ажилчдын автобустай болгох арга хэмжээ зохиох
Зочин · 2014/08/10
таны сэтгэлд зөв зүйлс бичсэн байна бас нэг арга байна одоо магай брж ирж байгаа машинууд солонгос япон америкаас ихэвчлэн залуу онтой машин ирэх боловч ихэнх нь км гүйлт ихтэй ялангуяа солонгос машин соната 7 гэх машин дийлэнхи таксинд явж байсан доод тал 700 000 км явсан машинууд орж ирээд км ухрааж зардаг иимээс 2008 оноос 100 000 км дотогш явсан машиныг оруулж ирэх гаалийн татварыг тэглэж дотоодоо явж байгаа он өндортэй машинаас авах татварыг нилээд нэмэх зэрэг арга хэмжээ авбал үр ихтэй магин оруулж ирэх нь илт багасна тэгэхдээ хил гаалийн хяналтыг сайжруулах тэгэхгүй бол манайхан сэлбэг нэрээр машин задалж оруулж ирээд номер хууль бусаараваад зарчихдаг үүнд маш хатуу хяналт тавьж хууль зөрчсөн этгээдийг хатуу чанга шиыйтгэх хэрэгтэй
Зочин · 2014/08/10