Аюултай шүү, төрийн тэргүүн минь.
2014/08/09
Энэ нийтлэлийг Монгол хүний, Монголын төрийн сайн сайхны төлөө гэсэн сайн санааны үүднээс бичиж байна.
Монголын ард түмний нэрийн өмнөөс үг хэлж, үйлс бүтээх цорын ганц хүн бол төрийн тэргүүн.
Монголын төрийг тээж явах цорын ганц хүн бол Монгол улсын төрийн тэргүүн.
Аливаа улсын төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, мэдлэг, гадаад харилцааны эрх мэдлийг шууд буюу шууд бусаар өөрийн эрхшээлдээ байлгахгүй бол төрийн тэргүүн нь хэлэхээс цаашгүй, хийж бүтээсэн зүйлгүй олны доог болж, ард түмэн сульдан доройтож, төрийн сүр сүлд уланд гишгэгдэж, муу муухай борооны дараах мөөг адил мандан бадрах нь тодорхой.
Нэг. Аюулын харанга дэлдэж байгааг өглөө болгон сануулаарай:
1. Бөгс долоогчдын голомт
Цээжилнэ гэдэг нь түр зуурын санамж юм. Тухайн үед нь цээжлэвч дараа нь Нүд ирмэх зуур таг мартагдана. Монголын мэдлэг сурсан гэх дипломтнууд мэдлэгийг цээжилж оноо цуглуулж диплом авсан хүмүүс байдаг болохоос мэдлэгийг ойлгож баталгаатай итгэлтэй болсон хүмүүс биш ээ . Тиймээс тэдний дунд үнэн мэдлэгтэй хүн нэг ч байхгүй гэхэд хилсдэхгүй.
Мэдлэггүй хүн морал муутай, амьдрах чадваргүй, өөртөө итгэлгүй, үнэнийг ойлгодоггүй, амьдралын учир утгыг мэддэггүй учраас эрх мэдэлтний халаасанд орж, “бөгс долоож” амь зуухаас өөр аргагүй амьдралтай байдаг . Хэрэв төрийн тэргүүн худал дипломтой, хоосон толгойтнуудын сүргээр өөрийгөө тойрон хүрээлүүлбэл татарч яваа гол, харьж яваа бөх, жаргаж яваа нар мэтээр төсөөлж төрийн тэргүүн таныг Монголын хамгийн муу муухайгийн эзэн байсан гэж шорон гянданд хойдхы нь уншиж явуулах нь тодорхой. Аюултай шүү, өглөө болгон өөртөө анхааруулж, ард түмний сайн сайхны төлөө бөгс долоогчдыг орох оронгүй очих газаргүй болгож, Монголын ариун хөрснөөс арчих хэрэгтэй. Өрөвдвөл өрчөөрөө өшиглүүлдэг шүү. Бөгс долоогчдыг хүний чинээ бодох нь аюултай.
2. Авилгачдын голомт
Мэдлэггүй хүмүүс морал муутай, өчүүхэн байдаг. Моралгүй, өчүүхэн хүмүүс төрд гарвал авилга нэртэй төрийн нэр барисан хулгайчууд цэцэглэдэг жамтай. Авилгачдаар төрийг чимж, өөрийгөө хүрээлүүлбэл нэг л өдөр жинхэнэ авилгач нь төрийн тэргүүн байсан байна гэж өөрөөрөө сор залуулаад хүйтэн хананы цаана суух тавилан хүлээж байж болзошгүй. Харин жинхэнэ авилгачид төрийн зөөлөн суудалд тухтайяа тухлан суусаар улс орны баялгийг сорсоор үлдэнэ.
3. Монголд нүүрлэсэн оюуны терроризмын голомт
Оюуны терроризмд автагдсан ард түмний оюун нь гэмтэж сайн ба муу, сайхан ба муухай, зөв ба буруу, өчүүхэн ба агуу, үнэн ба худал, итгэл ба эргэлзээ, хүсэл ба төсөөлөл, бүтээх ба сүйрүүлэхээ ялгаж танихаа больдог.
Монголд нүүрлэсэн оюуны терроризмын гамшиг монгол үндэстнийг мөхөлд хүргэх хэмжээнд хүрчихээд байна. Оюуны терроризмын түүх нь Манжийн дарлал, хэт зүүний социализм, худал ардчилал гэсэн урт удаан хугацааг дамнан амь бөхтэй оршсоор иржээ.
XX зууны эхнээс хүн төрөлхтний мэдлэг суугаагүй Төвд, Манж, Хятад хэлтэй нөхдүүд хэт мэдэмхийрч мэдлэгийн нэр томьёонуудыг ойлголгүйгээр буруу орчуулснаар энэ гамшгийн эхлэл тавигдаж одоо ч үргэлжилсээр байна.
Тухайлбал “сайны мэдлэг” гэсэн этиксийг “ёс зүй” гэж орчуулж, “сайхны мэдлэг” гэсэн эстетиксийг “гоо зүй” гэж орчуулж, “хүний зөвүүд” гэдгийг “хүний эрх” хэмээн орчуулж Монголын төрийн үндсэн хуулийг амин сүнсгүй болгосноос гадна, Монгол хүнийг зөв буруугаа ойлгохгүй хэмжээнд хүргэжээ. Үүнээс үүдээд Монгол хүн сайн муугийн мэдлэггүй , сайхан муухайгийн мэдлэггүй болж, зөв буруугаа ойлгодоггүй болсон. Сайн муугийн мэдлэггүй , сайхан муухайгийн мэдлэггүй , зөв буруугаа ойлгодоггүй ард түмний төрийн тэргүүн байна гэдэг өөрөө аюултай.
Сайн муугийн мэдлэггүй , сайхан муухайгийн мэдлэггүй , зөв буруугаа ойлгодоггүй ард түмэн урваж шарвах, оюуны дархлаагүй болох, хаашаа ч хөрвөчиж мэдэх аюултай байдаг. Монгол хүн, Монголын төрийг дархлаатай болгохын тулд оюуны терроризмыг таслан зогсоох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол асар ноцтой аюул занал, түгшүүрийн харанга дэлдэгдэх болно. Монгол оронд мухар сүсэг, авилга, ядуурал газар авч байгаа нь оюуны терроризмд гүн орсны тод жишээ юм.
Хоёр. Монголын төрийн тэргүүн юу хийх вэ?
1. Үнэн мэдлэгтэй хүмүүсээр төрөө бүрдүүлэх нь төрийн тэргүүний хувьд амин чухал бөгөөд нэн тэргүүний шийдвэр юм. Мянган өвчтэй хүний дотор нэг эрүүл хүн байвал эсрэгээр тэрхүү ганц эрүүл хүн нь өвчтэй болж харагддаг. Үүнтэй адилаар мэдлэг боловсролтой хүмүүс авлигад идэгдсэн, мухар сүсэгт автагдсан, оюуны терроризмд нэрвэгдсэн Монгол оронд эрүүл бус харагдах нь аргагүй. Учир нь нийгэмд тэднийг үнэлэх үнэлгээ, харах өнцөг нь огт буруу байсаар байна. Ард түмэнд итгэл найдвар, улс оронд ирээдүй авчрахад зөв баг хамгийн чухал. Мэдлэг, чадвартай хүмүүс юунаас ч илүү үнэтэй. Хүн төрөлхтнийг хөгжилд хүргэсэн мэдлэгтэй хүмүүс цөөхөн л байдаг шүү дээ. Монгол улсыг үсрэнгүй хөгжилд хүргэхэд 3 төрийн өрлөг(STATECRAFT OF STATE BUILDING ), 2-3 оюуны өрлөг(STATECRAFT OF MIND BUILDING), 100 хүрэхээргүй үндэстний өрлөг(STATECRAFT OF NATION BUILDING) байхад л хангалттай шүү дээ.
2. Монгол үндэстнийг жаргал руу хөтөлсөн үндэстний хөгжлийн стратегийг төрийн тэргүүний зарлиг хэлбэрээр яаралтай зарлаж , яаралтай графикчилан хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Дэлхийн жишигээс үзэхэд өнөөдрийн өндөр хөгжилд хүрч, улс орноо дархлаажуулсан үндэстний удирдагчид нь үндэсний хөгжлийн стратегийг зарлигдан хэрэгжүүлсэн үндэстний хөгжлийн командлагч буюу маршал байдаг байна. Хэрвээ үндэстний хөгжлийн стратеги байхгүй бол эдийн засгийн тогтвортой өсөлт үгүй болж, ашиг сонирхолын бүлэглэлүүд өөр өөрийн хувиан хичээсэн,авилгажсан төслөө хэрэгжүүлэх гэж талцан улс орныг мухардалд оруулж, ядуурал, эмх замбараагүй байдал нь тухайн үндэстний соёл болж хувирдаг.
3. Өөрийн гэсэн үндэстний этикс, эстетикс, төрийн онол, идеологигүй ард түмэн хаашаа ч хамаагүй хөрвөж, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвах нь зүй ёсны үзэгдэл байдаг. Тиймээс Монгол үндэстэн цааш хөгжье гэвэл өөрийн гэсэн үндэсний этикс, эстетикс, төрийн онол, идеологитой болох шаардлагатай. Үүнийг төрийн тэргүүн захиалга өгч мэргэжлийн философичоор хийлгэх хэрэгтэй.
4. Чөлөөт зах зээл дээр тулгуурласан капитализм хөгжилтэй орнуудад байхгүй бөгөөд цаашид хаа нэгтээ байлгана гэвэл энэ нь ноцтой аюул тарина гэдгийг дэлхийн 100 сэтгэгчдийн нэг болох Солонгос гаралтай Кембрижийн их сургуулийн профессор Ха Жоон Чан болон Стэнфордын Их Сургуулийн судлаач Фрэнцис Фукаяама нар 2009оны дэлхийн санхүүгийн хямралын дараанаас анхааруулсаар ирлээ. Оксфорд, Харвардын их сургуулийн профессор Нейл Фергуссон, Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого гэх сэтгүүлд Америк, Европ, Азийн орнууд XX зууны цоо шинэ хэлбэр болох төрийн капитализмд орсон гэдгийг зарласан байна. Тиймээс Монгол орон төрийн капитализмын замыг сонгохоос өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал,2000 оны эхээр Оросын олигархиуд мөнгөө хармаалж Герман орны оршин тогтнох амин сүнс, улс орны гол амин сүнс болсон улс дамнасан компаниудыг худалдан авахаар очиход Германы тал мөнгөтэй болгонд зараад байдаггүй юмаа гэсэнд Оросын олигархиуд уурлаж чөлөөт зах зээл гэж байдаггүй юм уу гэхэд тийм юм хаана ч байхгүй хэмээн Германчууд хариулсан байдаг. 2000 оны дундуур Хятадууд, АНУ-ын үндэстэн дамнасан корпорациудыг худалдан авахаар очиход АНУ-ын тал яг Германтай ижил хариулт өгсөн байдаг. Дэлхийн хөгжилтэй оронд тооцогддог Япон оронч төрийн капитализмаар хөгжсөн байдаг. Хувийн хэвшилд тулгуурласан капитализм нь зөвхөн “гараа”-ны компаниудын төвшинд урамшуулан хөгжүүлж, үндэстний инновацийн чадавхийг тогтвортой хөгжүүлэх зорилготой байдаг. Монгол орон төрийн капитализмыг хөгжүүлэхийн тулд үндэстний баялгийн санг олон эх үүсвэрээр, олон аж үйлдвэрийн чиглэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулахаас гадна, Монгол үндэстний ажлын байр, цалин, тэтгэвэр тэтгэмж, боловсон хүчин бэлтгэх, судалгаа ба хөгжил (R&D) гэх мэтийн иж бүрнээр нь хэрэгжүүлдэг “Үндэстний нийтийн өмчит” S&P 500корпорациудыг байгуулах хэрэгтэй.
5. Үндэстний хөгжлийн стратеги гэдэг нь социализмын үеийнхтэй адил арьс шир, нүүрсийг шингэрүүлэх үйлдвэр барьж байгуулах биш, цаашлаад үйлдвэрүүдийн цуглуулга болсон аж үйлдвэрийн парк байгуулах бүр биш. Харин аж үйлдвэр, эрдэм шинжилгээний төвүүд, судалгааны их сургууль, бизнесийн үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц, суурь дэд бүтэц, засгийн газрын чиглэлийн байгууллагуудыг иж бүрнээр нь нутагшуулсан дэлхийн хараатай мэдлэгийн аж үйлдвэрийн кластер хөгжүүлэхийг хэлнэ. Тиймээс Монгол орныг хөгжүүлэхэд үндэстний төвшний, орон нутгийн төвшний дэлхийд нэртэй мэдлэгт тулгуурласан кластерүүдийг хөгжүүлэх нь цорын ганц гарц юм.
6. Дэлхийд нэртэй мэдлэгт тулгуурласан үндэстний төвшний таван кластер хөгжүүлэх замаар Монгол оронд дэлхийн таван том хотыг (Global city ,world city, alpha city or world center) барьж байгуулах нь үндэстний хөгжил төдийгүй Монгол улсын аюулгүй байдлын баталгаа болно.
7. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогслоо гэж гуншихаа больж, Монгол улсын дэлхийн хараатай мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрийн кластерын дэд бүтцэд тулгуурлаж Монгол улсыг бүхэлд нь дэлхийн санхүүгийн төв (Global financial center), оффшор санхүүгийн төв (Offshore financial center), дэлхийн таваарын солилцооны төв (Global commodity center) болгож хөгжүүлснээр Монгол орон мөнгөний гачигдлаас гарч, үсрэнгүй хөгжилд хүрэх боломж энүүхэнд байна.
8. Үндэстний нийтийн өмчит S&P 500корпорациуд нь дэлхийд Монгол үндэстний нүүр царай , бахархал болох учраас эдгээр корпорациудын удирдлагуудыг хэдэн мянгаар нь цаашлаад хэдэн арван мянгаар нь дэлхийн тэргүүний их сургуулиудыг Монгол оронд нутагшуулж, Монгол улсын засгийн газраас гэрээ хийж хөрөнгө мөнгө хайрлахгүйгээр бэлтгэх шаардлагатай. Гэхдээ дэлхийн шилдэг их сургууль ямар нэг улс оронтой хамтрахдаа төсвийн хөрөнгө оруулалтын тогтвортой байдал, улс төрийн тогтвортой байдлыг шаарддагийг ойлгож Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дэргэд даяарчилсан оюуныхамтай (Global mindset) даяарчилсан манлайлалыг (Global leadership) хөгжүүлэх тогтвортой бүтэц үүсгэх нь чухал.
Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: Одоо Монголд Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалаад ирсэн хэрнээ шашинтан болж явдаг, Кембрижийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан мөртлөө “сансартай холбогддог антентай” хүн болон гарч ирж байна. Энэ нь он удаан жил Монгол хүний тархинд паразитлагдсан оюуны терроризмын гай юм. Тиймээс дэлхийн удирдагч Монгол хүнийг бэлдэхдээ баклаврын түвшнээс эхэлвэл хугацаа алдах учраас магистр, докторын зэрэг хамгаалчихсан хүмүүсийг бүртгэж, үндэстний эрх ашиг, үндэстний аюулгүй байдал болон философийн нарийн мэдлэгүүдийг зааж бие бялдарын эрүүл мэндийн болон психологийн эмчилгээнд хамруулж богино хугацаанд бэлдэх хэрэгтэй. Үнэн гэдэг хатуу боловч үйл хэрэгт ач тустай байдаг билээ. Ард түмний итгэлийг дахин хүлээсэн төрийн тэргүүн шинэ Монголыг босгох, шинэ хөгжлийг эхлүүлэн, хүчирхэг Монгол үндэстэн болж босч ирэх тэр үйл хэргийн эхлэлийг Монгол үндэстэн хүсэн хүлээсээр байна.
Б.Буджаргал
bi · 2014/08/30
Зуун жилийн дараа л наад бохир бузар хагас арилах байхдаа.
Зочин · 2014/08/10
Budjargal ****** zardag ***** tsagdaad barigdana daa
Зочин · 2014/08/10
ebe yarihaas uur yu chadav dee
Зочин · 2014/08/10
elbegdorj chadahguee
ЗОЧИН ЖС ЖС · 2014/08/10
ЗӨӨЗӨӨ ИХ СУРГАХ НЬ ИЙМ ЖИЗОТОЙ БАЦААНУУД БАЙХ Л
Зочин · 2014/08/10
Зочин · 2014/08/10
Шударга байя л да. хэний үг билээ
Зочин · 2014/08/10
Монголд одоо бараг хүн бүр л ёс зүй ёс зүй гээд ярьж байна. тэр яриад байгаа хүмүүс нь өөрсдөө ёс зүй гэдгээ мэдэх үү.одоо бид эрх зүйт төр гэж байна. бараг ёс зүйт нь ч дээр байж магад
Зочин · 2014/08/10
Eunhiilugch bol ulsiin aaw baih ystoii biz deeee, odoonoos ajlaa hiij erh huuhduudee humuujuuleh tsag boljee...demjij baina
Зочин · 2014/08/10
аймшигтай