Төрсөн хүүхдүүдээ хазсан эцгийг өнөөдөр шүүнэ
2014/08/10
Төрсөн хоёр үрээ хазаж тамалсан хэрэг өнгөрсөн 3-рс ард гарсан билээ. Тэгвэл энэ хэрэг өнөөдөр шүүхээр шийдэгдэнэ. Хүүхдүүдээ хазаж тамалсан Д-д Эрүүгийн хуулийн 100.1 буюу байнгын тарчлан зовоох гэсэн заалтаар яллаж байгаа бөгөөд энэхүү заалт нь 2 жилийн ялаар шийтгэх хуулийн заалттай юм байна. Тэрбээр эхнэртэйгээ 13 жил амьдарч байгаа бөгөөд архины хамааралтай, гэрийнхнээ байнга хардаж, зоддог байсан байна. Үүний улмаас том хүү Д.Т /12 настай/, дунд хүү Д.Т / найман настай/, бага охин Д.Д /хоёр настай/ хүн үнсье гэхэд айдаг, шөнө унтахдаа цочиж сэрдэг бөгөөд сэтгэл санааны асар их дарамтад орсон байна.
Хазуулсан хүүхдүүдийн хувьд өнгөрсөн хугацаанд удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Хэдийгээр биеийн шарх нь сорви болон эдгэсэн ч хүүхдүүдийн сэтгэлийн шарх нь эдгээгүй байгаа юм.
А.Баярмаа
Зочин · 2014/08/11
монголын хуулийг *****************аасай монголоос бусад орон хүүхдийг уйлуулсныхан төлөө эрүү үүсгэдэг байхад арай ч дээ
Зочин · 2014/08/11
hoyorhon jil uu? garch ireed bur us sanaad tedniig zowooh wii dee