Айлын газар залилсан гэх Д.Дондогт 10 жил өглөө, Алтан тэвшийн хонхорыг луйвардсан авлигачдад хэдэн жил өгөх вэ?
2014/08/19
Улсын нийслэл Улаан¬баатар хот оршин буй Туул голын сав газрыг эртнээсээ Алтан тэвшийн хонхор хэмээн нэрлэдэг байсан юм. Одоо ч хүмүүс мартаж дээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт 10 жил 1 сар эдлэх ял оноолоо. Түүнийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шууд ачсан байна. Д.Дондогийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меритон” хэмээх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ялын тогтоолд бичжээ. Авч өгөхөөр ярьсан гэх газар нь томоохон хашаатай айлын газартай тэнцэх юм гэсэн. Эндээс юу харагдаж байна гэхээр айлын хашааны газар залилсан гэх Д.Дондогт 10 жилийн ял өгдөг юм байж, Алтан тэвшийн хонхор болох Улаанбаатар хотын газрыг тэр чигээр нь зарсан, баяжсан, авлигачид Монголоор дүүрэн байна, тэднийг яах гэж байна хэмээн асуумаар байгаа юм. Өчнөөн жил газрын наймаачид хэмээн нийгэмд цоллуулсан М.Энхболд, Т.Бадамжунай нарын хотын удирдлагад байсан хүмүүсийн газрын луйвартай холбоотой хэрэг явдал сөхөгдөөд л нам дарагд¬даг. Шүүх хуулийн байгуул-лагынхан дүлий дүмбэ болцгоодог. Газрын наймаа-М.Энхболд, Газрын наймаа-Т.Бадамжунай гэсэн үгс нийтийн цахим сүлжээнд шүлэг хүртэл болсныг олон даяараа харж байна шүү дээ.
Улаан туг, залуучууд хоёр ихэр юм
Уралдаан, ялалт хоёрын нөхөр юм
Манай өнөөдрийн жавхаа юм
Маргааш өдрийн гялбаа юм... гэсэн Ц.Гайтавын соц нийгэмд бичсэн үзэл суртлын шүлгийг өнөөдрийн залуус,
Газрын наймаа Бадамжунай хоёр ихэр юм
Гар хүндрүүлэх, баяжих хоёрын эхлэл юм
Манай өнөөдрийн өнгө юм
Маргаашийн бидэндээ сэрэмж юм... хэмээн орчин үеийн нийгмийн өнгө болгон өөрчилж интернэтэд залуус бичиж байна.
Эдгээр нэр дурдсан хүмүүсийг газрын наймаачид хэмээн үе үеийнхэн ийнхүү тунхаглаж байна. Цаашид ч ярьсаар байх бололтой. Үеийг 12 жилээр тооцдог бол аль тэртээх 2000 онд тэднийг газрын наймаачид гэж ярьсан. Өнөөдөр 2014 он. Хоёр дахь үеийнхэн тэднийг газрын наймаачид хэмээн цоллосоор. Гэтэл шударга ёс ярьсаар байх Шүүх засаглалын царайг хар. Айлын газар аваад төлбө¬рийг нь барагдуулсан хүнд 10 жилийн ял өгсөн хэрнээ 10, 20 жил газрын наймаагаар баяжсан хүмүүсийг яаж ч чадахгүй суугаа нь энэ салбарт ямар ч салхи ороогүйн жишээ юм. Олны үг ортой гэдэг. Олон түмэн гэдэг голоор нь л ярьдаг. Газрын наймаачидтай Шүүх засаглал тэмцэж байгаа юм бол арван жил цоллуулж буй эдгээр хүмүүст ямар хариуцлага тооцохоос харагдана. Ял шийтгэл бүү хэл улам дээшээ авирсаар байна шүү дээ, наад хүмүүс чинь. Хэл ам хийж чадахгүй, өөрийгөө хамгаалж энэ тэр газраар явдаггүй, математикийн багш байсан Д.Дондогт л ийм хатуу ялыг оноож чадна. Бусдад нь чадахгүй л дээ хэмээн ард түмэн ярьж байна. Д.Дондогийн айлын газар залилж аваад үнийг нь буцааж өгсөн гэх төлбөр нь 400 сая төгрөг юм билээ. Тэгвэл найман тэрбумаас дээш луйврын хэрэгтэй МИАТ-ийнхэнд Монголын Шүүх саяхан гурван жилийн ял өгч, заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосныг ард түмэн сайн санаж байгаа. 400 сая - 8 тэрбум хоёрт өгч байгаа ялын хэмжээг энгийн иргэн хэн ч ялгаж салгаж харахаар байгаа биз.
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нь хэрэгт яллагдсан тэрхүү 242 мянган ам.долларыг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан юм байна лээ. Үүнийхээ хүчинд тэрбээр МАН-д нэг суудал авч өгсөн. Д.Дондогийн ингэтлээ зүтгэж авчирсан суудлын хүчээр МАН олонх болж Засгийн эрхэнд суусан. Тэгэхээр Д.Дондог биш МАН энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой. Намынх нь зүгээс ямар ч аргаар хамаагүй Д.Дондогийг нэг суудал авчир гэсэн үүрэг өгсөн. Нам чинь ялсны дараа газар байтугайг өгнө гэсэн нь хэнд ч тодорхой. Нэг аймагт нэр хамтдаа дэвшиж байгаа М.Энхболд, Н.Энхболд, Су.Батболд нарыгаа харахаар газар мэтэд үнэхээр санаа зовох зүйлгүй байсан нь үнэн. Д.Дондог нарынхаа гишүүдийн энэ мэт зүтгэлээр МАН сонгуульд яллаа. Ялаад өчнөөн ашиг хийцгээсэн. Харин Д.Дондогт л тэр муу жаахан газрыг нь өгөөгүй л байхгүй юу.
Намынхаа өмнө гишүүний хүлээсэн үүрэг хариуцлага эндээс харагдана. Тэгвэл гишүүдийнхээ өмнө хариуц¬лага хүлээдэг нам байдаг жишиг олон улсад бий. Бүр төлөвшчихсөн. Намынхаа төлөө гишүүн нь эрсдэл үүрэ¬хэд нам нь хариуцлага хүлээдэг тийм тогтолцоо манайхаас бусад оронд байна. Энэ дэлхийн хамгийн харгис байгууллага, улс төрийн бүлэглэл болох Хамас хүртэл гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээж мэдэгдэл хийдэг. Тэрхүү дэлбэрэлтийг манай байгууллагын гишүүн Мухемад үйлдээгүй харин Хамас бүлэглэл хариуцлагыг нь хүлээнэ гэх мэдэгдлийг бид олон сонссон. Д.Дондог бол тэр үед МАН-д суудал авахын төлөө явсан хүн. Хамт нэр дэвшсэн М.Энхболдын гар хөл болсон хүн. Ингэж явсан Д.Дондогт үнэхээр газрын луйврын, авлигын хэргээр ял оноож байгаа бол газрын наймаатай холбоотой бусад гэмт хэргийг буцааж сэргээн хариуцлага тооц. Ингэж гэмээнэ эрүүл харагдана. Д.Дондогийг өмөөрөх шалт¬гаан байна. Тэр нь Д.Дондогийг өмөөрөх шударга ёс юм. Шудар¬га ёс үнэхээр байгаа бол газрын наймаагаар баяжсан гишүүдтэй МАН, энэ намын дарга М.Энхболд нартай хариуцлага тооцох ёстой. Газрын луйврын тухайд ганц Д.Дондогт үйлчилдэг шударга ёс, шударга шүүх гэж байх ёсгүй.
Б.НЯМАА
Зочин · 2014/08/20
500 сая төгрөгийг зөвхөн өөрийнхөө сурталчилгаанд зориулсан гэдэг баталгаа хаана байна аа. Нөгөөтэйгүүр МАН сонгуульд л суудал авч байвал луйварч хийж болно гэж үзэж сонгуульд нэр дэвшиж байгаа хүнээ сонгодог юм уу. Дондог гэдэг хүн үхэхдээ үхэр буугаа тавьна гэгчээр одоо бүр намынхаа булхайг дэлгэж байх шив дээ. Гэмгүй залуучуудын мөнгийг Дондог л авсан. Төв аймгийнханд нэр хүндтэй болоод сонгогдоод байна гэж бодсон чинь харин өөр аргаар сонгогдоод байсан юм уу? Дондог та буруутай, гэхдээ таньд боломжтой хугацаа маш их байсан. Өөрийгөө ямар ч буруугүй гэж зүгээр мултрана гэж зүтгэсээр байгаад буруу тийш эргэлээдээ. Таны хөрөнгөжсөн байдлыг ердөө шалгаагүй шүү гэдгийг сайн санаж, дахин алдахгүйн тулд чимээгүй байсан нь таньд өлзийтэй байлгүй дээ. Одоо бүр буруутгах хүн олдохгүй болохоор намруугаа буруугаа чихэж байна даа. Та ийм л зантай хүн. Ядаж ганц удаа эр хүний хоншоортой бай.
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20
улсад 380 гаруй сая төг -ний хохирол учруулсан Мянганбаярыг зүгээр торгосон болоод л өнгөрсөн Дондог энэ хоёрын ялгаатай ялыг сайн ойлгосонгүй .ротын газхыг олгосон авсан хоёр аль алинд нь асуудал байгаа байх шүү
Зочин · 2014/08/20
aria dendyy hatuu yal ogson bish yy
Зочин · 2014/08/20
Hotiin darga asan Batbayar,Dondog nar iim baidag baij,miisleliin ali uudtui ungutui gazriig bvgdiig zarsan M.Enhbold,Badamjunaitanguudiig baribchilj shorond hataagaaee shudraga baigaachee Elbegdorjoo!!!!!!!!!!
Зочин · 2014/08/20
Зочин · 2014/08/20
bolj
Зочин · 2014/08/20
МАН-Н БОЛОВСРОЛЫН САЙД БАЙСАН ОТГОНБАЯР ГЭГЧ ,МӨН АЛТАНГАДАСЫН Ц.БАЯРЦОГТ НАР ЯАСАН БЭ? ЯМАР ШУДАРГА БИШ ЮМ БЭ?ЕРӨНХИЙ САЙДЫН ОХИН ЯАГААД 2 ДАХИН ХЭРГИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ? Ц.ЭЛБЭГДОРЖОО ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА?